Компанийн тухай

Хөрөнгө оруулагчид

Энержи ресурс ХХК нь Монгол улсын үндэсний хэмжээний нэр хүнд бүхий томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. 2009 оны 2 дугаар сарын 24-ны өдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк Энержи Ресурс ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хувьцаа эзэмшигч болсон.

 

Энержи Ресурс ХХК-ийнхувь нийлүүлэгчид:

 

М-Си-Эс Групп                     

М-Си-Эс Групп нь 1993 онд дотоодын хувийн хэвшлийн салбарт бизнесийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр анхдагч болон байгуулагдаж, улмаар эрчим хүчний салбараас гараагаа эхэлсэн бөгөөд эрчим хүч, дэд бүтэц, мэдээллийн технологи, хүнсний үйлдвэрлэл, худалдаа ханган нийлүүлэлт, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө зэрэг төрөл бүрийн салбартүйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тус Групп нь 3100 гаруй ажилтан ажиллагсадтай, улсын төсөвт төвлөрүүлж буй татварын хэмжээгээр сүүлийн жилүүдэд тогтмол эхний тавд орж байгаа үндэсний хэмжээний томоохон компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mcs.mn-ээс авна уу.

 

Петровис ХХК

Петровис ХХК нь 1997 онд байгуулагдсан, Монголын томоохон нефтийн компаниудын нэг болно.Тус компани нь нефтийн бvтээгдэхvvний импорт, бєєний болон жижиглэнгийн борлуулалт зэрэг vндсэн vйл ажиллагаа явуулдаг. Петровис ХХК улс орны өнцөг бүрийг хамарсан нефтийн бүтээгдэхүүний хадгалалтын агуулах, жижиглэнгийн борлуулалтын шатахуун түгээх станцуудын сүлжээтэй, үндэсний хэмжээний компани болж чадсан. Үүнээс гадна Петровис  ХХК нь газрын тосны хайгуул, шингэрүүлсэн хийн түлш, даатгалын салбарт үйл ажиллагаа явуулдаг.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.petrovis.mn-ээс авна уу.

 

Шунхлай Групп

Шунхлай Майнинг ХХК нь уул уурхайн үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан, Шунхлай Группын 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани юм. Шунхлай Групп нь 1993 онд байгуулагдсан Монгол улсын хувийн хэвшлийн анхны аж ахуйн нэгжүүдийн нэг бөгөөд нефтийн бүтээгдэхүүний импорт, хадгалалт,бөөний болон жижиглэнгийн борлуулалт зэрэг үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг.Тус компани нь 500 гаруй ажиллагсадтай.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.shunkhlai.mn-ээс авна уу.