Компанийн тухай

Салбар компаниуд

Энержи Ресурс Рэйл ХХК 

Энержи Ресурс Рэйл ХХК нь Ухаа Худаг-Гашуун сухайтын чиглэлд төмөр замын суурь бүтэц байгуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд, төмөр замын төслийг хэрэгжүүлэх зорилгоор Энержи Ресурс ХХК-ийн охин компани хэлбэрээр 2008 оны 6-р сард байгуулагдсан бөгөөд Германы Төмөр замын концернтэй хамтран, олон улсын стандартад нийцсэн ачаа тээврийн төмөр зам байгуулах нарийвчилсан судалгаа шинжилгээ, техникийн даалгаврыг гаргаж, төсөл хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна.

 

 

Энержи Ресурс Майнинг ХХК

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Ухаа Худагийн коксжих нүүрсний уурхайн ордын нүүрсний олборлолт, баяжуулалтын гүйцэтгэлийг хэрэгжүүлэх төслийн хүрээнд Энержи Ресурс Майнинг ХХК компани нь 2008 оны 12-р сард байгуулагдсан.

Энержи Ресурс Майнинг ХХК нь Ухаа Худагийн  уурхайн  хөрс хуулалт, нүүрс олборлолт, уурхайн төлөвлөлт түүнчлэн инженерийн барилга байгууламжийг барьж байгуулах, уурхайн ажилчдыг бэлтгэн сургах зэрэг ажлуудыг Австралийн Лейтон Ази компанитай хамтран гүйцэтгэж байна.

 

 

Энрестехнологи ХХК

Энрестехнологи ХХК нь Энержи Ресурс Майнинг ХХК-ийн охин компани бөгөөд Ухаа Худаг нүүрсний уурхайд түшиглэн жилд 5 сая тон нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг барьж байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэж байна.

Нүүрс баяжуулах үйлдвэрийг Австралийн, дэлхийд алдартай Сежмен компанийн зураг төслөөр байгуулж байгаа тус компани дэлхийн шилдэг технологийг эзэмшиж, бизнесийн үр ашигтай арга, соёлд байнга суралцах замаар нүүрс баяжуулалтын загвар үйлдвэрлэлийг бий болгох эрхэм зорилготойгоор ажилладаг.

 

 

Ухаа Худаг Ус Хангамж ХХК

Ухаа Худаг Ус Хангамж ХХК нь Энержи Ресурс Майнинг ХХК-ийн охин компани бөгөөд уурхайн төслийн хэрэгжилтэнд шаардлагатай усны нөөцийг олж тогтоох, усан хангамжийн найдвартай, үр дүнтэй системийг бий болгох зорилготойгоор байгуулагдсан.

 

 

Юнайтед Пауэр ХХК

Юнайтед Пауэр ХХК нь Энержи Ресурс Майнинг ХХК-ийн охин компани бөгөөд Ухаа Худаг төслийн хүрээнд 18 мегаваттын цахилгаан станцыг үндэсний шилдэг инженерүүдийн нөөц бололцоон дээр тулгуурлан барьж байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэж байна.

 

 

Трансгоби ХХК

Трансгоби ХХК нь Энержи ресурс ХХК-ийн зуун хувийн хөрөнгө оруулалттайгаар 2008 оны 9-р сард байгуулагдсан нүүрс тээвэрлэлтийн компани юм.Тус компани нь Хүний эрүүл мэнд, байгал орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хөдөлгөөний аюулгүй байдал хангасан тээвэрлэлт хийх эрхэм зорилготойгоор ажиллаж байна.

 

 

Говийн зам ХХК

Говийн Зам ХХК нь 2010 оны 3-р сард уурхайн төслийн дэд бүтцийг сайжруулах хүрээнд байгуулагдсан бөгөөд Ухаа Худаг нүүрсний уурхайгаас Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх 245 км хатуу хучилттай авто зам барьж гүйцэтгэх ажлыг хариуцан ажиллаж байна.

 

 

Таван Толгой Нисэх Буудал ХХК

Ухаа Худаг уурхай байрлах Цогтцэций сум болон Улаанбаатар хотын хооронд агаарын зорчигч тээврийн байнгын, тогтмол байдлыг хангаж, уурхайн ажилтан, ажиллагсдын тав тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх үүднээс Тавантолгойн нисэх буудлыг 2009 оны 8-р сард ашиглалтанд оруулсан бөгөөд одоогийн байдлаар долоо хоногт 5 удаагийн тогтмол нислэг хүлээн авч, байнгын үйл ажиллагаа явуулж байна.