Ажлын байр

Нээлттэй ажлын байр

Интернетээр анкет бөглөхдөө анхаарах зүйлс:

 

1.     www.energyresources.mn цахим хуудас руу хандан анкет бөглөх гэсэн хэсэгт орох.

2.     Та манай компанид ажил горилогчийн анкет бөглөхөд өөрийн цээж зургаа хавсаргахад хангалттай

3.     Хэрэв таныг дараагийн шатны ярилцлагад урьвал  ярилцлагад ирэхдээ мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар, тодорхойлолт болон бусад дагалдах материалыг авч ирнэ үү.

4.     Манай компанийн ажил горилогчийн интернет анкет, цаасан анкет нь адилхан тул  давхар бөглөх шаардлагагүй болно.

5.     Хэрэв та өмнө нь анкет бөглөсөн /цаасаар болон интернэтээр/ бол дахин бөглөх шаардлагагүй.

6.     Анкетны мэдээллээ шинэчлэх бол 70132279 утсаар холбогдон шинэчилж болно.

 

 

Ажлын байр:  ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТАН

 

Тавигдах шаардлага:

  • Хүний нөөц,бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хүний нөөцийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль, эрх зүйн талаар мэдлэгтэй;
  • Асуудалд дүн шинжилгээ хийх чадвартай;
  • Албан бичиг баримт төлөвлөх, боловсруулах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай;
  • Харилцааны өндөр соёлтой, мэргэжлийн ёс зүйтэй;

 

Ажлын байр:  УУРХАЙН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР

 

Тавигдах шаардлага:

  • Мэдээлэл технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Серверийн систем болон сүлжээний найдвартай ажиллагааг хянаж, зохион байгуулах чадвартай
  • MS-SQL болон Linux орчинд ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Асуудлыг богино хугацаанд оновчтой шийдвэрлэх чадвартай
  • Багаар хамтран ажиллах чадвартай
  • Идэвхи санаачилгатай, сурч хөгжих эрмэлзэлтэй

 

Ажлын байр:  ЗАСВАР, ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖИЛТАН

 

Тавигдах шаардлага:

  • Механик инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Төлөвлөлтөөр 5-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Техник, тоног төхөөрөмжийн талаарх мэдлэг сайтай
  • Тооцоолон бодох чадвартай
  • Техник сэтгэлгээтэй
  • Ажлын ачаалал даах чадвартай

 

Ажлын байр:  ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ЗАСВАРЧИН

 

Тавигдах шаардлага:

  • Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Механик инженерийн чиглэлээр их дээд сургууль, коллеж, МСҮТ төгссөн, мэргэжлийн диплом, үнэмлэхтэй
  • Мэргэжлийн чиглэлээр 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай
  • CAT-ын программууд дээр ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Жолооны эрхийн B ангиллын үнэмлэхтэй
  • Техник сэтгэлгээтэй
  • Ажлын ачаалал даах чадвартай

 

Ажлын байр:  ХҮНД ДААЦЫН АВТОМАШИНЫ ЖОЛООЧ

 

Тавигдах шаардлага:

  • Жолоо барих эрхийн E ангиллын үнэмлэхтэй
  • Мэргэшсэн жолооны үнэмлэхтэй
  • 5-аас дээш жил жолоо барьсан, сүүлийн 3 жил хүнд даацын автомашин жолоодсон туршлагатай
  • Хүнд даацын автомашины засвар үйлчилгээний талаар мэдлэгтэй, анхан шатны засвар хийх чадвартай байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах, ачаалал даах чадвартай 
  • Ухаа худаг-Ганц мод чиглэлд нүүрс тээвэр хийж байсан бол давуу талтай

 

Ажил горилогч нарын анкетыг 2017.06.22-ны өдрийг хүртэл хугацаанд хүлээн авна.

 

Анкет бөглөх