Компанийн засаглал

Компанийн засаглал

Компанийн сайн засаглал нь Энержи Ресурс ХХК-ийг ажиллуулах, удирдах, хяналтыг хэрэгжүүлэх үзэл баримтлал гэж бид үздэг, иймд:

  • Энержи Ресурс ХХК нь олон улсын шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.
  • Энержи Ресурс ХХК нь компанийн засаглалын соёлыг байгууллагынхаа хөгжлийн салшгүй хэсэг болгон мөрдөнө.

Компанийн хувь нийлүүлэгчид, Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) болон гүйцэтгэх удирдлага нь Компанийн эрхэм зорилго, алсын хараа, эрхэм зүйлс, зорилтуудад компанийн сайн засаглалын олон улсын шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, компанийн засаглалын соёлыг байгууллагынхаа хөгжлийн салшгүй хэсэг болгон мөрдөх талаар тусгаж баталгаажуулсан. Эдгээр зарчмууд Компанийн үйл ажиллагааны үе шат бүрт тусгалаа олж, Компанийн өмчлөгч, удирдлагууд болон ажилтан нэг бүрийн даган мөрдөх хэм хэмжээ болон мөрдөгдөх ёстой гэж бид үздэг.

 

Энержи Ресурс ХХК нь дотоодын болон олон улсын хэмжээнд мөрдөгддөг, сайн засаглалын шаардлагуудыг биелүүлэн ажилладаг төдийгүй нээлттэй, ил тод, хариуцлагатай байдал, шийдвэр гаргалтын энгийн, түргэн шуурхай орчныг бүрдүүлэхүйц байдлаар дотоодын дүрэм, журмуудын хэрэгжилтийг хангадаг.

 

Тэрчлэн Компанийн сайн засаглалын бодлогын хэрэгжилт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт шаардлагуудад нийцэж буй эсэхэд бид байнгын хяналт тавин ажиллаж байна. Энержи Ресурс ХХК нь шинээр байгуулагдсан Монголын Компанийн Засаглалыг Хөгжүүлэх Төвд гишүүнээр элсэж, төвийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив өргөсөн төдийгүй тус төв болон Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран зохион байгуулсан компанийн засаглал, үнэлгээний аргачлалын сургалтуудад идэвхтэй оролцож ирсэн.