Байгаль орчин
ХАБ, эрүүл ахуй
Нийгмийн хариуцлага
Хүний нөөц
Худалдан авалт
Баяжуулах үйлдвэр
Нүүрс Баяжуулах Үйлдвэрийн ТөсөлОлон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор жилд 5 сая тонн нүүрс угааж, баяжуулах үйлдвэрийг Автралийн Седжман компанийн зураг төслөөр 2010 онд Ухаа Худагийн нүүрсний уурхайг түшиглэн барьж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Нүүрсийг баяжуулж, боловсруулснаар нүүрсний гадаадын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашигтай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой.
НБҮ-с гарах бүтээгдэхүүн нь 8%-10% үнсжилттэй экспортын коксжих нүүрсний баяжмал ба эрчим хүчний нүүрс юм. Нүүрс баяжуулалтын үндсэн технологи нь олон улсад өргөн хэрэглэгддэг хүнд орчинд хүндийн хүчний аргаар ангилан баяжуулах, хөвүүлэн баяжуулах машинд урвалж ашиглан ялгаж баяжуулах аргачлалыг хэрэглэнэ.
Монголын баяжуулах үйлдвэрлэлийн салбарт анх удаа баригдах тус нүүрс баяжуулах үйлдвэрт Авсрали, АНУ, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн иж бүрэн автомат удирдлагатай, бүтээмж өндөртэй тоног төхөөрөмж суурилагдана.
+24
+27
+28
1160.00
1350.00
1420.00
1280.00
2010-09-09
1352.27
2135.91
1769.78
44.81
199.62
1.15
2010-09-09



















