Зам

Нүүрсний зам ХХК
 
 Энержи Ресурс ХХК нь Өмнөговь аймгийн Таван толгой орчмын ордоос автомашинаар нүүрс тээвэрлэж буй компаниудтай хамтран Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн замыг засварлахаар шийдвэрлэж, 
 
 
-Зам гүүрийн барилга, угсралтын ажлыг захиалах,
-Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, тэдгээрт хяналт тавьж санхүүжилт хийх,
-Замыг гүйцэтгэгчээс хүлээн авсны дараа засвар үйлчилгээг хариуцах,
-Цаашид хатуу хучилттай зам бариулах бэлтгэл ажлыг хангах, зураг төсөл хийлгүүлэх зорилгоор Нүүрсний зам ХХК-г охин компани хэлбэрээр 2008 оны 07-р сарын 17-нд байгуулсан.
 
 Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн замын гүйцэтгэлийн ажил 2008 оны намар эхэлсэн бөгөөд гэрээт гүйцэтгэгчээр авто зам барих, засварлах эрх бүхий “Нэйшнл девелопер”, “Пушин говь” компаниуд ажиллаж байна. Зам төлөвлөлт, материал, чанарын стандартад Монгол Улсын болон  AASHTO, ASTM (Америкийн туршилт шинжилгээ, материалын нийгэмлэг), ВS, BSCP (Британы) стандартуудыг мөрдөн ажиллаж байна.
 
 Таван Толгой-Гашуун сухайт чиглэлийн замыг сайжруулснаар говийн бүсэд дэд бүтэц хөгжих боломж нэмэгдэж автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ач холбогдолтой юм.

 
+24 +25 +24
+27 +30 +27
+28 +31 +28
1160.00 1350.00 1420.00 1280.00 2010-09-09
1352.27 2135.91 1769.78 44.81 199.62 1.15 2010-09-09