Усан хангамж

УСНЫ ТӨСӨЛ
 
2008 оны 1 сараас эхлэн Наймантын хотгорт 3 үе шаттайгаар газар доорхи усны эрэл хайгуулын ажил эхэлсэн бөгөөд судалгааны үр дүнд усны нөөцийг тогтоон баталгаажуулж, Ухаа худгийн үйлдвэр, хүн амын ус хангамжийн системийн зураг төслийг боловсруулж, байгаль орчин, нийгмийн байдлын нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулаад байна. Энэхүү ажилд Австрали, Канад, Америк болон Монгол улсын мэргэшсэн компаниуд болох Акуатерра, Мажор дриллин, Састанавилити, ЕРМ, Норвест, Монгидро Констракшн, Геосан, Монкратаж, Экотрейд, Аграр ХХК, ЖЭМР ХХК, ЭНКО ХХК оролцон гүйцэтгэж байна.
Ухаа худгийн ус хангамжийн систем нь Баяжуулах үйлдвэр, Кэмп, сумын төв болон Цахилгаан станцыг хангахаар төлөвлөсөн. Үйлдвэрийн хүчин чадал, хүн ам нэмэгдэх байдалтай уялдуулан усны нэмэлт эх үүсвэрийн хайгуулын ажил 2009 онд эхэлнэ.
Зураг №1. Усны хайгуулын өрөмдлөгөөний иж бүрэн төхөөрөмж. Газрын гүнд 500м хүртэл өрөмдөх боломжтой.
 
 

 
+24 +25 +24
+27 +30 +27
+28 +31 +28
1160.00 1350.00 1420.00 1280.00 2010-09-09
1352.27 2135.91 1769.78 44.81 199.62 1.15 2010-09-09