Салбар компаниуд
Энержи Ресурс Рэйл ХХК
Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлд төмөр замын суурь бүтэц байгуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд, төмөр замын төслийг хэрэгжүүлэх зорилгоор Энержи Ресурс ХХК-ийн охин компани хэлбэрээр 2008 оны 7-р сарын 1-ний өдөр байгуулагдсан юм.
Тус компани нь Германы Төмөр замын концернтэй хамтарч Өмнөговь аймгийн нутагт орших Ухаа худаг нүүрсний уурхайг Гашуун сухайтын хилийн боомттой холбосон 260 орчим километр урт, олон улсын стандартад нийцсэн ачаа тээврийн төмөр зам байгуулах нарийвчилсан судалгаа шинжилгээ, техникийн даалгаврыг гаргах ажлыг гүйцэтгэж байна.
Төлөвлөж буй уг төмөр замын барилгын ажил эхэлснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай, олон улсын жишигт хүрсэн дэвшилтэт технологи, үйл ажиллагааны стандарт нэвтрүүлсэн, бүс нутгийн хөгжлийн тулгуур болохуйц үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт өрнөх юм.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Ухаа худагийн коксжих нүүрсний уурхайн ордын нүүрсний олборлолт, баяжуулалтын гүйцэтгэлийг хэрэгжүүлэх төслийн хүрээнд Энержи Ресурс Майнинг ХХК компани нь 2008 оны 12-р сарын 23-нд байгуулагдсан юм.
Энержи Ресурс Майнинг ХХК нь Ухаа худагийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолт, уурхайн төлөвлөлт түүнчлэн инженерийн барилга байгууламжийг барьж байгуулах, уурхайн ажилчдыг бэлтгэн сургах зэрэг ажлуудыг Австралийн Лейтон Эйжа компанитай хамтран гүйцэтгэж байна. Мөн Ухаа худагийн уурхайг түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр барих, инженерийн зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмжийн сонголт хангамжийн болон үйлдвэрийн барилгын менежментийг Сежмен компанитай хамтран хэрэгжүүлж байна.
Ухаа худагийн нүүрсний уурхай бүрэн хүчин чадлаараа ажилласнаар
-Манай орны уул уурхайн салбарт орчин үеийн техник технологи, менежмент нэвтрүүлэх,
-Уул уурхайн салбарт хувийн хэвшлийн олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх,
-Дэлхийн жишигт хүрсэн байгаль орчны менежмент, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх,
-Бүс нутаг, орон нутгийн хөгжилд түлхэц өгөх ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт болох юм.
Трансгоби ХХК нь Энержи ресурс ХХК-ийн зуун хувийн хөрөнгө оруулалттайгаар 2008 оны 9-р сарын 1-ний өдөр байгуулагдсан нүүрс тээвэрлэлтийн компани юм. Тус компани нь Хүний эрүүл мэнд, байгал орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хөдөлгөөний аюулгүй байдал хангасан тээвэрлэлт хийх эрхэм зорилготойгоор ажиллаж байна.
2009 онд нийтдээ 300 орчим ажлын байр бий болгосон бөгөөд ажиллах хүчинг орон нутгаас ихэвчлэн бүрдүүлэн ажиллаж байна. Трансгоби ХХК-ийн үйл ажиллагаа эхэлсэнээр орон нутагт ажлын байр шинээр нэмэгдэж, зам дагасан үйлчилгээ, жижиг дунд бизнес хөгжих таатай нөхцөл бүрдлээ.
Энержи Ресурс ХХК нь Өмнөговь аймгийн Таван толгой орчмын ордоос автомашинаар нүүрс тээвэрлэж буй компаниудтай хамтран Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн замыг засварлахаар шийдвэрлэж,
-Зам гүүрийн барилга, угсралтын ажлыг захиалах,
-Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, тэдгээрт хяналт тавьж санхүүжилт хийх,
-Замыг гүйцэтгэгчээс хүлээн авсны дараа засвар үйлчилгээг хариуцах,
-Цаашид хатуу хучилттай зам бариулах бэлтгэл ажлыг хангах, зураг төсөл хийлгүүлэх зорилгоор Нүүрсний зам ХХК-г охин компани хэлбэрээр 2008 оны 07-р сарын 17-нд байгуулсан.
Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн замынгүйцэтгэлийн ажил 2008 оны намар эхэлсэн бөгөөд гэрээт гүйцэтгэгчээр авто зам барих, засварлах эрх бүхий “Нэйшнл девелопер”, “Пушин говь” компаниуд ажиллаж байна. Зам төлөвлөлт, материал, чанарын стандартад Монгол Улсын болон AASHTO, ASTM (Америкийн туршилт шинжилгээ, материалын нийгэмлэг), ВS, BSCP (Британы) стандартуудыг мөрдөн ажиллаж байна.
Таван Толгой-Гашуун сухайт чиглэлийн замыг сайжруулснаар говийн бүсэд дэд бүтэц хөгжих боломж нэмэгдэж автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ач холбогдолтой юм.
Энержи Ресурс компанийн орон нутаг дахь үйл ажиллагааг Ухаа худаг салбар хариуцан явуулж байна.
Салбар нь:
-Ухаа худагийн нүүрсний уурхай, баяжуулах үйлдвэр, авто тээвэрлэлт,
автомашины засвар үйлчилгээний ба авто замын засвар арчилгаа хяналтын
байгууллагууд, тэдгээрийн гэрээт гүйцэтгэгчид болон кэмпийн үйл ажиллагааг
-Дэд бүтцийн байгууламж, хийцүүдийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах,
-Ухаа худаг болон Цагаан хадны гаалийн хяналтын талбайд нүүрс ачих буулгах
-Ухаа худаг болон Цагаан хадны хотхонд ажиллагсадын тав тухтай, эрүүл,
аюулгүй орчинд тогтвор суурьшилтай ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх
зэрэг зорилгоор 2008 оны 12-р сарын 17-нд байгуулагдсан.
Одоо Ухаа худаг салбарт :
· Энержи Ресурс Майнинг ХХК
· Энержи Ресурс Рэйл ХХК
· Нүүрсний зам ХХК
· Трансгоби ХХК
· М-Си-Эс Проперти ХХК
· М-Си-Эс Интернэйшнл ХХК
· Хот сервис
· Aquaterra
· Оффиснет ХХК
· Говь Ойл ХХК зэрэг 10 гаруй компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Ухаа худагийн ажиллагсадын хотхон нь 150 гаруй гэр бүхий Гэр кэмп, цахилгаан дулааны эх үүсвэрийн барилга, ундны ба бохир ус цэвэрлэх байгууламжууд, ус түрэлтийн цамхаг, угаалга болон нийтийн халуун усны газар, авто гарааш, шалган нэвтрүүлэх байр, амралт спортын талбай зэргээс бүрдэнэ. Тус хотхонд одоогоор 400 орчим хүн ажиллаж амьдарч байна.
Цагаан хадны кэмп нь 30 гаруй гэр бүхий нэгдсэн гал тогоо, хоолны газар, ариун цэврийн байгууламжтай бөгөөд одоогоор өдөртөө 80 гаруй хүнд үйлчилж байна.
2009 oны эцсээр Ухаа худаг хотхонд 600 хүний багтаамжтай, нэгдсэн цахилгаан, дулаан, цэвэр ба бохир усны шугамтай, интернетийн сүлжээнд холбогдсон, олон улсын стандартад нийцсэн тохилог кэмпийн цогцолборыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
Салбарын үйл ажиллагааг Өмнөговь аймaг, Цогтцэций болон ойролцоох бусад сумуудтай нягт уялдуулах, ингэснээр хамтдаа хөгжих, цаашдаа орон нутгийн хотхон болох зорилттой ажиллаж байна.
+24
+27
+28
1160.00
1350.00
1420.00
1280.00
2010-09-06
1352.27
2135.91
1769.78
44.81
199.62
1.15
2010-09-06




















