Байгаль орчны бодлого

     Бид үйл ажиллагааныхаа бүхий л үе шатанд байгаль орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд нэн тэргүүний ач холбогдол өгч, дараах эрхэм зорилгыг баримтлан ажиллана. Үүнд:

  • Монгол улсын холбогдох хууль тогтоомжууд болон олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн байгаль орчны стандартуудыг дагаж мөрдөх,
  • Байгаль орчныг хамгаалах ажлын гүйцэтгэлийг байнга сайжруулах,
  • Нутгийн ард иргэдийн уламжлалт соёл, өв уламжлалыг хүндэтгэж хамгаалах,
  • Байгаль орчинд халгүй, үйл ажиллагааны үр ашгийг тогтмол дээшлүүлэх шинэ дэвшилтэт технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэхийг эрмэлзэх,
Дээрх эрхэм зорилгын хүрээнд бид дараах бодлогыг хэрэгжүүлнэ. Үүнд:
  • Байгаль орчны менежментийн албан ёсны тогтолцоог боловсруулж, хэрэгжүүлэх,
  • Компанийн ажилтнууд, хувь нийлүүлэгчид, нутгийн иргэдтэй байгаль орчны асуудлаар нээлттэй, шударга, ажил хэрэгч харилцаа хөгжүүлнэ;
  • Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудтай бүтээлч хамтын ажиллагааг идэвхжүүлэх,
  • Байгаль орчинд аюулгүй үйлдвэрлэлийг нэвтрүүлэхийн тулд нийгэм ба эдийн засгийн хүчин зүйлсийг тооцсоны үндсэн дээр манай ажиллагааны улмаас байгаль орчинд учирч болох сөрөг үр дагаварыг аль болох доод түвшинд барих,
  • Байгаль орчинд учруулсан нөлөөлөлд тогтмол үнэлэлт өгч, хяналт тавьж тайлагнана,
  • Энэ бодлогын агуулгыг бүх ажиллагсад, гэрээт гүйцэтгэгч болон нийлүүлэгч нарт хүргэн танилцуулах ба үүний үндсэн дээр тэдний үүрэг хариуцлагыг ухамсарлуулах,
  • Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц хөрөнгө нөөцөөр хангах,
Энэ бодлогыг олон нийтийн хүртээл болгох зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх болно.

 
+24 +25 +24
+27 +30 +27
+28 +31 +28
1160.00 1350.00 1420.00 1280.00 2010-09-05
1352.27 2135.91 1769.78 44.81 199.62 1.15 2010-09-05