Байгаль орчин
ХАБ, эрүүл ахуй
Нийгмийн хариуцлага
Хүний нөөц
Худалдан авалт
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны бодлого
Хайгуул, ашиглалт, боловсруулалт, тээвэрлэлт, үйлдвэрлэл болон үйлдвэрийн хаалтын бүхий л үе шатанд Энержи Ресурс ХХК нь ажиллагсад, гэрээт гүйцэтгэгч болон олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны шаардлагад нэн тэргүүний чухал ач холбогдол өгч “АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХАД ЦАГ ЗАРЦУУЛАХГҮЙ ТИЙМ ЧУХАЛ АЖИЛ БАЙХГҮЙ” хэмээх уриаг эрхэмлэхийн зэрэгцээ дараах үүргийн хүлээнэ:
- АЮУЛГҮЙ, ХАРИУЦЛАГАТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ явуулах боломж нөхцлийг бүрдүүлэхийн тулд болзошгүй аюулыг тодорхойлж, эрсдлийг үнэлэх зан үйлийг төлөвшүүлж, хэвшүүлнэ
- Холбогдох хууль тогтоомжийг мөрдөх болон үйлдвэрлэлийн олон улс болон Монгол улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн шилдэг арга ажиллагаа болон стандартуудыг баримтлах
- Ажиллагсад болон гэрээлэгч нарыг хянагдахгүй аюулаас ангид ажлын байр, нөхцлөөр хангах
- Ажиллагсад, гэрээт гүйцэтгэгчид болон олон нийтэд учирч болох эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны аливаа аюул ба эрсдлийг тодорхойлох, арилгах буюу хянах замаар практикт байж болох хамгийн доод түвшинд хүргэнэ
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны нийт гүйцэтгэлийг байнга сайжруулах үүднээс үйлдвэрлэлийн ба үйл ажиллагааны удирдлагыг хянаж үнэлнэ
Эдгээр үүргийг хэрэгжүүлэхэд Энержи Ресурс компани нь:
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын албан ёсны тогтолцоог боловсруулах
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлага, гүйцэтгэлийг тогтмол сайжруулах зорилго ба эрсдлүүдийг танин тодорхойлох
- Болзошгүй осол аваарийн нөхцлийг тодорхойлж, олон нийтийн аюулгүй байдлын асуудлаар ажиллагсад, олон нийт болон уурхай үйл ажиллагаанд ойр байрладаг хүмүүсийг сургах, аюулгүй ажиллагааг мөрдүүлэх, дасгал сургуулилт хийх
- Тус уурхайн ойр оршин сууж буй олон нийт болон орон нутгийн ард иргэдтэй манай үйл ажиллагаанаас үзүүлэх аюулын нөлөөллийн талаар үе шаттайгаар ярилцлагыг зохион байгуулж, танилцуулах
- Энэхүү бодлогын биелэлтийг үнэлэх ба хангахад хөндлөнгийн шалгалтыг тогтмол хийлгэх
- Компанид гүйцэтгэх үүргийнхээ хүрээнд зохицсон эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны үүрэг хариуцлагаа ухамсарлаж, мөрдөх чадвартай байлгах болон эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдагад оруулах хувь нэмрийг нь дэмжин урамшуулах гэсэн бодлогын хоёр чиглэлт харилцаанд бүх ажиллагсад, холбогдох гэрээт гүйцэтгэгчид болон ханган нийлүүлэгчийг хамруулж ажиллуулах
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хөтөлбөр, журам заавруудыг боловсруулах, хэрэгжүүлэхэд ажиллагсдын оролцоог хангах
- Энэ бодлогыг олон нийтэд нээлттэй байлгах
+24
+27
+28
1160.00
1350.00
1420.00
1280.00
2010-09-05
1352.27
2135.91
1769.78
44.81
199.62
1.15
2010-09-05




















