Худалдан авалтын бодлого
Худалдан авах үйл ажиллагааны бодлого нь дараахь хүчин зүйлсээр тодорхойлогдоно:
Бүх төрлийн хуулийг чанд мөрдөж ажиллахын зэрэгцээ хүний эрхийг дээдэлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна;
1.1.2 Бэлтгэн нийлүүлэгчдийг өрсөлдөөний тэгш боломжоор хангана;
1.1.3 Бэлтгэн нийлүүлэгчтэй 2 талын харилцан ойлголцол, итгэлцлийг бий болгон хамтран ажиллахыг эрхэмлэнэ;
1.1.4 Монгол Улсын, орон нутгийн хөгжлийг нэн тэргүүнд дэмжинэ;
Хоёр. Бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа баримтлах бодлого
Бэлтгэн нийлүүлэгчдийг сонгон шалгаруулахдаа дараахь хүчин зүйлсийг гол үзүүлэлт болгон авч үзнэ:
2.1.1 Хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байх;
2.1.2 Хүний эрхийг дээдлэн ажилладаг байх;
2.1.3 Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахыг эрхэмлэдэг байх;
2.1.4 Бараа, үйлчилгээг чанарын шаардлагатай түвшинд зах зээлийн өрсөлдөөнт үнээр, хэрэгцээтэй цаг хугацаанд нийлүүлэх нөөц, чадвартай байх;
2.1.5 Нийлүүлэх захиалгад өөрчлөлт ороход түүнд дасан зохицож ажиллах чадвартай байх;
2.1.6 “Энержи Ресурс” компанийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэхүйц техник, технологийг ашигладаг байх;
“Энержи Ресурс” нь үйл ажиллагаагаандаа хүний амьдралын өдөр тутмын хэрэглээний эд зүйлсийн зэрэгцээ тусгай техник, технологи, стандарт шаардагдсан олон нэр төрлийн бараа, үйлчилгээг авч хэрэглэн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг Монголын тэргүүлэгч компаниудын нэг тул бэлтгэн нийлүүлэгчиддээ дараахь шаардлагуудыг тавьж ажиллана.
Бэлтгэн нийлүүлэгчид болон тэдний туслан гүйцэтгэгчид нь “Энержи Ресурс” компанийн худалдан авах үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг бодлого, журмуудыг хүлээн зөвшөөрч, түүнд зохицон ажиллах чадвартай байна:
Хууль, дүрэм, журмыг мөрдөж , нийгмийн ёс зүйг баримталдаг байна:
3.2.1 Монгол Улсын болон өөрийн улс орны (гадаадын бэлтгэн нийлүүлэгч бол) хууль, орон нутгийн хэмжээнд үйлчилдэг дүрэм, журам болон төрийн байгууллагын зүгээс гаргасан эрх зүйн шинж чанартай бүхий л зохицуулалтыг мөрдөн ажилладаг байх;
3.2.2 Өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй улс орон, орон нутгийн нийгмийн ёс зүйг баримтлан ажилладаг байх;
Бэлтгэн нийлүүлэгчид нь бизнесийн бүхий л үйл ажиллагаандаа хүний үндсэн эрхийг дээдэлж, ажлын цэвэр, аюулгүй орчныг бүрдүүлсэн байна:
3.3.1 Хүнийг хүчлэн хөдөлмөр эрхлүүлдэггүй байх;
3.3.2 Насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлдэггүй байх;
3.3.3 Арьс өнгө, нас, хүйс, яс үндэс, нийгмийн гарал үүслээр ялгаварладаггүй байх;
3.3.4 Гүйцэтгэж буй ажил үүрэгт нь тохирсон хэмжээний (бага биш) цалинг ажилчиддаа олгодог байх;
3.3.5 Ажлын зохистой цагийн хуваарьтай байх;
3.3.6 Ажлын цэвэр, аюулгүй орчинг бүрдүүлж ажилладаг байх;
Байгаль орчныг хайрлан хамгаалдаг байна:
3.4.1 Бэлтгэн нийлүүлэгчид нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй эсвэл сөрөг нөлөө нь боломжит хамгийн бага түвшинд байх бараа, үйлчилгээг нийлүүлэх;
3.4.2 Бараа, үйлчилгээг нь ашиглах хугацаанд ирээдүйд гарч болзошгүй сөрөг нөлөөллийг мөн тооцоолж бууруулсан байх;
3.4.3 Бэлтгэн нийлүүлэгчид нь байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг өөрийн дотоод бодлого, бодит үйл ажиллагаагаараа дэмждэг байх;
Бизнесийн эрүүл үйл ажиллагаа явуулдаг байна:
3.5.1 Бэлтгэн нийлүүлэгчид нь бизнесийн эрүүл ажиллагаа явуулдаг болохоо нотолж бодлогын бичиг баримтууд болон санхүүгийн тайлан гэх мэт мэдээллийг үнэн зөв мэдүүлэх боломжтой байх;
3.5.2 Өрсөлдөөнд давуу талыг олж авахын тулд “Энержи Ресурс” компанийн ажиллагсад, шийдвэр гаргагчдад мөнгө өгөх, амлах гэх мэт шударга бус ямар нэг аргаар нөлөөлж, нөлөөлөхийг оролдож болохгүй;
Чанарын түвшинг хангаж ажиллана:
3.6.1 Бэлтгэн нийлүүлэгчид нь төрийн байгууллагын зүгээс тавигддаг чанарын шаардлага, олон улсын стандартын шаардлагыг хангасан бараа, үйлчилгээг нийлүүлэх техник болон технологи бусад төрлийн нөөц, чадвартай байх;
3.6.2 “Энержи Ресурс” компанийн зүгээс тавигдсан чанарын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх нөөц, чадвартай байх;
Бараа, үйлчилгээг өрсөлдөөнт үнээр нийлүүлнэ:
3.7.1 Бэлтгэн нийлүүлэгчид нь “Энержи Ресурс” компанийг үйл ажиллагааны зардлыг бууруулах боломжоор хангахын тулд зах зээлийн өрсөлдөөнт үнийн боломжит доод үнээр нийлүүлэх боломжтой байх;
+24
+27
+28
1160.00
1350.00
1420.00
1280.00
2010-09-05
1352.27
2135.91
1769.78
44.81
199.62
1.15
2010-09-05




















