Монголд олон улсын жишиг эмчилгээ оношлогооны төв баригдаж байна

 

  Энержи Ресурс ХХК, Шунхлай групп, М-Си-Эс группээс бүрдсэн Монголын консорциум ба Германы Хамбургийн Их сургуулийн эрүүл мэндийн төвийн салбар UKE Consult & Management GmbH хооронд олон улсын жишиг эмчилгээ оношлогооны төвийн төсөл дээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2010 оны 5 дугаар сарын 20-нд болов. Уг ёслол нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад Харилцааны сайд Г.Занданшатарын ХБНГУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэр хийгдлээ.


  Энэхүү эмнэлэг нь эрүүл мэндийн үндсэн нарийн мэргэжлийн, тухайлбал дотор, хүүхэд, ерөнхий мэс засал, төрөх, эмэгтэйчүүд болон бусад чиглэлийн амбулатори, хэвтүүлэн эмчлэх, оношлогооны үйлчилгээг олон улсын стандартын түвшинд хангана. Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлалтай уг эмнэлгийн барилгын ажлууд хэдийнээ эхэлсэн  бөгөөд төслийн нийт үнийн дүн 30 сая ам.доллар юм.  Эмнэлгийн мэргэжлийн төлөвлөлт, төслийн удирдлага ба техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг Австрийн Вена хотод төвтэй Vamed Healthcare компани хийхээр шалгарсан байна. Тус компани нь эрүүл мэндийн цогц шийдлийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компани юм.  Эмнэлгийн үйл ажиллагааны удирдлага, менежментийг Германы Хамбургийн Их Сургуулийн эрүүл мэндийн төвийн салбар UKE Consult & Management GmbH цогцоор нь хангаж ажиллахаар боллоо. Ингэснээр Германы эмнэлгийн шилдэг менежментийг нэвтрүүлэх, хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг суурилуулах, түүн дээр монголын боловсон хүчинг сургах, технологи ноу-хауг нэвтрүүлэх ажлууд хийгдэх юм.

 

  Үндэсний хөрөнгө оруулагчид нийгмийн салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийж буйн нэг тод жишээ энэхүү төсөл мөн бөгөөд Энержи Ресурс ХХК нь уул уурхайн салбарын дагуулдаг том эрсдэлийг үл харгалзан, ирээдүйд олох орлого, уул уурхайн ашиг шимээрээ эргээд ард иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн төсөл хэрэгжүүлж, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхэд ийнхүү бодитой хувь нэмэр оруулж байна.

Холбогдолтой зурагууд

 
+24 +25 +24
+27 +30 +27
+28 +31 +28
1160.00 1350.00 1420.00 1280.00 2010-09-05
1352.27 2135.91 1769.78 44.81 199.62 1.15 2010-09-05