ЭНЕРЖИ РЕСУРС ХХК АЙМГИЙН САЙН МАЛЧДЫГ УРАМШУУЛЛАА

Өмнөговь аймгийн 2015 оны Малчдын зөвлөгөөн 7-р сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж нийт 300 гаруй малчин оролцлоо. Энэ үеэр мал аж ахуйд тулгамдсан асуудлуудаар хэлэлцүүлэг, зөвлөгөөн өрнөснөөс гадна малчдыг бүсийн эмчилгээ, оношилгооны төвд эрүүл мэндийн үзлэгт хамруулах, аймгийн шинэ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудтай танилцуулах аялал зэрэг зохион байгуулагджээ. Арга хэмжээний үеэр тэргүүний малчдад улс, аймгийн болон мэргэжлийн байгууллагуудын шагнал гардуулах ёслол болсон бөгөөд энэ үеэр Энержи Ресурс компанийн зүгээс аймгийн нийт 15 сумын төлөөлөл болсон шилдэг 15 малчныг өргөмжлөл, “Зургаан насны хурдан хүлгүүд” дурсгалын хивсээр шагнаж урамшууллаа. Мөн 84 жилийн ойн баярынхаа хүрээнд Өмнөговь аймаг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэнийг тохиолдуулан аймаг, орон нутгийн удирдлага, нийт малчид, төлөөлөгчдөд баяр хүргэн, хүндэтгэл үзүүлсэн юм.

мэдээ рүү буцах