Компанийн тухай

Шинэ мэдээ

10/11/2016
Ухаа худаг уурхайн олборлолт 40 сая тонн хүрэв

2016 оны 11-р сарын 6-ны өдөр Ухаа худаг цогцолбор дахь Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр 40 сая дахь тонн нүүрсээ хүлээн авсан түүхэн мөч тохиолоо. Ингэснээр Ухаа худаг уурхай нүүрс олборлолт ба боловсруулалтын хэмжээ, далайцаар Монгол Улсын уул уурхайн салбарын түүхэнд шинэ амжилтыг тогтоож байгаа юм.

18/10/2016
БАЯЖУУЛСАН КОКСЖИХ НҮҮРСИЙГ ДАЛАЙН ЧАНАДЫН ЗАХ ЗЭЭЛД ХҮРГЭНЭ

2016 оны 10-р сарын 13-нд Монголын коксжих нүүрсийг гуравдагч зах зээлд хүргэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Японы Сумитомо корпораци, Монголын Энержи Ресурс ХХК нар гарын үсэг зурлаа.

02/06/2016
Цогтцэцийн багачууд баяраа тэмдэглэлээ

Цогтцэцийсуманд 6-р сарын 1 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хөөр хөгжөөн, инээд баясал дүүрэн болж өнгөрлөө. Ухаа худагийн уурхайчин залуус энэ өдөр “Энержи Ресурсын багачууд” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бөгөөд хүүхдүүдэд зориулсан олон төрлийн сонирхолтой уралдаан тэмцээн, урлагийн тоглолтоор бэлэг барьжээ.  

05/02/2016
ЭНЕРЖИ РЕСУРС ХХК УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН САЙН ДУРЫН КОДЕКСТ НЭГДЛЭЭ

Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-иас боловсруулсан Усны менежментийн сайн дурын кодекст Энержи Ресурс компани нэгдэн орлоо. Кодекст нэгдэж, гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2016 оны 2-р сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод болсон бөгөөд арга хэмжээнд тус компаниас гадна Эрдэнэс Монгол, Оюутолгой, Саус гоби сэндс, Терра Энержи зэрэг компанийн төлөөлөгчид оролцсон юм. 

03/08/2015
ЭНЕРЖИ РЕСУРС ХХК АЙМГИЙН САЙН МАЛЧДЫГ УРАМШУУЛЛАА

Өмнөговь аймгийн 2015 оны Малчдын зөвлөгөөн 7-р сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж нийт 300 гаруй малчин оролцлоо.  Энэ үеэр мал аж ахуйд тулгамдсан асуудлуудаар хэлэлцүүлэг, зөвлөгөөн өрнөснөөс гадна малчдыг бүсийн эмчилгээ, оношилгооны төвд эрүүл мэндийн үзлэгт хамруулах, аймгийн шинэ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудтай танилцуулах аялал зэрэг зохион байгуулагджээ.