Компанийн тухай

Шинэ мэдээ

22/04/2015
Бүтээн байгуулалтын 10 жил - Энержи Ресурс ХХК

Хамтдаа хөдөлмөрлөж, хамтдаа хөгжсөн мянга мянган Монголчууддаа Энержи Ресурс ХХК-ийн 10 жилийн ойн баярын мэнд хүргэе! 

10/04/2015
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХ ТАВАНТОЛГОЙН БҮСЭД АЖИЛЛАВ

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 2015 оны 3-р сарын 25-28-ны өдрүүдэд говийн аймгуудад ажиллаж, 3-р сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Тавантолгойн бүсийн уурхайнуудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Байгаль орчны Дэд сайд М.Хүрэлсүх болон төрийн холбогдох яам, агентлагийн төлөөлөл 30 гаруй хүн багтсан байна.

10/04/2015
ЭНЕРЖИ РЕСУРС ХХК ҮНДЭСНИЙ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ЖАГСААЛТАД “АЙРАГДАВ”

2010-2014 онд татвар төлөлтийн хэмжээгээр тэргүүлж буй 100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг Монголын татварын албанаас гаргажээ. Энэхүү жагсаалтыг Эрдэнэт үйлдвэр 2 их наяд 93.4 тэрбум төгрөгөөр тэргүүлсэн бол араас нь Оюутолгой 493.5 тэрбум төгрөг, АПУ 442.4 тэрбум төгрөг, Энержи Ресурс ХХК 327.9 тэрбум төгрөг, Монголын Алт буюу МАК корпораци 326.6 тэрбум төгрөгийн татвар төлөлттэйгээр тус тус бичигдэж, “айргийн тав”-д орсон байна. 

10/06/2014
ЭНЕРЖИ РЕСУРС ХХК ТОП 150 АЖ АХУЙН НЭГЖИЙН ШАЛГАРУУЛАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Улс орны эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй, үндэсний шилдэг бизнесүүдийг шалгаруулдаг ТОП 150 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад Энержи Ресурс ХХК гурав дахь жилдээ амжилттай оролцож, улсдаа тэргүүлэгч компаниудын “айргийн тав”-д буюу дээрээсээ 4 дүгээр байранд жагслаа.

20/04/2014
“GLOBAL CSR” ШАЛГАРУУЛАЛТАНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Энержи Ресурс ХХК Ази-Номхон далайн бүсийн хэмжээнд өндөр нэр хүндтэй Global CSR буюу Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын наадамд амжилттай оролцож, Байгаль орчны үйл ажиллагааны чиглэлд төгсгөлийн шатны ТОП 3 оролцогчийн нэгээр шалгаран, батламж хүртлээ.