"Говийн 5 гайхамшиг" хамтарсан төслийг эхлүүллээ

2018-11-06

Ухаа худаг уурхайн 10 жилийн ойгоор Хүрээлэн төсөлтэй хамтран "Говийн 5 гайхамшиг" ТВ-ийн цуврал контент төслийг бэлтгэн хүргэхээр боллоо. Энэ төслөөр Монголын говийн онгон байгаль, та бидний нэрийг нь мэдэхээс хэтрээгүй ховор зэрлэг ан амьтдын түүх телевизийн 5 тусгай цуврал болж гарах бөгөөд цуврал тус бүрийг 5 өөр салбарын олны танил алдартнууд хөтлөн явуулах бөгөөд нэвтрүүлгийн багт:

  • “Никитон” хамтлагийн ахлагч, УГЗ Б.Батчулуун
  • Шог зураач, СГЗ С.Цогтбаяр
  • Уулчин, МУГТ Б.Гангаамаа
  • Зохиолч, яруу найрагч, СГЗ Г.Аюурзана
  • Жүжигчин, продюсер, СТА Т.Бархүү нар багтаж байна.

Шинэ цуврал чанар, хийц агуулгын хувьд олон улсын стандартыг хангасан, өндөр түвшинд хийгдэж үзэгчдэд хүрэх бөгөөд энэ хүрээнд “Хүрээлэн” төслийн камер, дуу, дүрсний бүх техник хэрэгсэл бүрэн шинэчлэгдэх юм.  “Хүрээлэн” төслийн хувьд Монголын зэрлэг байгаль, амьд ертөнцийн цувралуудаа үзэгчдэд хүргээд 5 жилийн ойтойгоо золгож байгаа. Энержи Ресурс компанийн хувьд Өмнийн говьд үйл ажиллагаа явуулсан 10 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ хүрээнд нийгэм рүү чиглэсэн, олон нийтийн боловсролд зориулсан урт хугацааны төслүүд эхлүүлж байгаагаас “Говийн 5 гайхамшиг” төсөл эхний томоохон ажил болж байна. Компанийн нийгмийн хариуцлага гэх ойлголтыг Монголд төлөвшүүлэх, нэг удаагийн хандив тусламж бус нийгэмд бодит өгөөжөө өгөх, урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж байгааг төслийн багийнхан онцоллоо.  

Бусад мэдээ

2018-12-11
“Усны менежментийн бүтээлч технологи"-ийн шагнал хүртлээ Олон улсын санхүүгийн корпорациас  Энержи Ресурс ХХК-д "УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН БҮТЭЭЛЧ ТЕХНОЛОГИ"... Дэлгэрэнгүй
2018-12-04
ГОВИЙН БҮСИЙН НЯРАЙН ТАСГУУДЫГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАХ 370 САЯ ТӨГРӨГИ... Энержи Ресурс ХХК, Эрүүл үрс, гэрэлт ирээдүй ТББ-тай хамтран говийн бүсийн аймгуудын хүүхдийн эрчимт э... Дэлгэрэнгүй
2018-11-16
Энержи Ресурс ХХК "Үндэсний Чанарын шагнал"-ын эзнээр тодорлоо Монгол Улсын Засгийн газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхи... Дэлгэрэнгүй