ЗАСВАР ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг :

Нүүрс баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт засвар үйлчилгээг үр дүнтэйгээр хийн, техник төхөөрөмжүүдийн найдвартай, бэлэн байдлыг хангаж ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Уул уурхайн механикжуулалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ үйлдвэр, уурхайд засвар төлөвлөлтийн чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Тоног төхөөрөмжийн засвар угсралт, шинэчлэлт сайжруулах талаар цогц мэдлэгтэй 
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих мэдлэгтэй байх
  • Компьютерын хэрэглээний болон ажил гүйцэтгэхэд шаардлагатай Autocad, Solid work зэрэг программууд дээр ажиллах чадвартай
  •  Хувийн болон удирдах зохион байгуулах чадвар сайтай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Анкет авах хугацаа : 2018.02.04 - 2018.02.11
Анкет бөглөх