Математикийн онлайн хөтөлбрийг эхлүүллээ

2019-03-15

Цогтцэцийд хэрэгжүүлж байгаа Орон нутгийн боловсролыг дэмжих цогц хөтөлбөр маань шинэ бүрэлдэхүүнээр өргөжлөө.

“Мөрөөдөл” дунд сургуулийн 3-9-р ангийн нийт хүүхдүүд буюу 600 орчим сурагч Математикийн онлайн хөтөлбөрт жигд хамрагдах боломжийг бид бүрдүүлж өглөө. Ингэснээр хүүхдүүд 70 мянган бодлогын сантай, орчин үеийн программыг үнэ төлбөргүй ашиглах юм. Гол ач холбогдол нь хүүхдүүдийн бие даан суралцах чадвар сайжирч, Математикийн хичээлийн хоцрогдол арилан, багш, эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдийнхээ сурлагын ахицыг бодитой хянах боломжтой болж байна. Уг онлайн хөтөлбөр нь академик түвшинд боловсруулагдсан бөгөөд ЕБС-ийн хөтөлбөр, стандарттай бүрэн нийцдэгээрээ онцлогтой юм.

Бусад мэдээ

2019-04-04
Компанийн нийгмийн хариуцлагын Олон улсын шагналыг хүртлээ Малайз улсад зохион байгуулагдсан 11 дэх удаагийн Global CSR summit & awards – Компанийн нийгмийн... Дэлгэрэнгүй
2019-03-18
Энержи Ресурс 2018 оны санхүүгийн мэдээллээ танилцууллаа Mongolian Mining Corporation буюу Энержи Ресурс компани 2018 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаа өчигдөр ... Дэлгэрэнгүй
2019-03-07
Эрүүл мэндийг дэмжигч шилдэг байгууллагаар тодорлоо Өмнөговь аймаг 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Бид энэ аянд нэгдэж, нийт ... Дэлгэрэнгүй