Нийгэм, эдийн засгийн үр өгөөж

Тогтвортой хөгжил

​Энержи Ресурс  компани нь Монгол Улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч компаниудын нэг болохын хувьд орон нутгийн төдийгүй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Өнгөрсөн хугацаанд тус компаниас Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан бодит хувь нэмрээс тоймловол:

 

Татвар төлөлт

Татвар төлөлтөөр улсын хэмжээнд тогтмол “айрагдаж” ирсэн бөгөөд үйл ажиллагаа эхэлсэн 2009 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр 818 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн; 

 

Ажлын байр

Үндэсний боловсон хүчний нөөц боломжид тулгуурласан бүтээн байгуулалт хийж, үйл ажиллагаа явуулж ирсэн. Ингэснээр Ухаа худаг төслийн хүрээнд нийт 3,000 гаруй иргэн шууд ажлын байраар хангагдан ажилтай, орлоготой байгаагийн 60 гаруй хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлж байна.

 

Хөрөнгө оруулалт

Уурхай, нүүрс баяжуулах үйлдвэрлэл, усан болон цахилгаан эрчим хүчний хангамж, нийгмийн дэд бүтцийн цогц бүтээн байгуулалтын ажилд 1.2 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн;

 

Худалдан авалт

Дотоодын 3,500 гаруй аж ахуйн нэгжтэй туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч хэлбэрээр хамтран ажилласан бөгөөд тэднээс ойролцоогоор 3.1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч, дотоодын эдийн засгийн эргэлтийг дэмжсэн. Монгол Улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 30,000 гаруй аж ахуйн нэгж байдаг гэж үзвэл, Энержи Ресурс компани дангаараа тэдний 10 гаруй хувьтай нь хамтран ажилласан байна.

 

 

Татвар хураамж, ажлын байр, ханган нийлүүлэлтээр дамжуулан эдийн засагт шууд хувь нэмэр оруулахын хажуугаар  жил бүр ойролцоогоор 1 тэрбум гаруй төгрөгийг орон нутгийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулж ирсэн. 

Орон нутаг төдийгүй улс орны хэмжээнд хөгжлийн чухал хөшүүргүүдийн нэг нь дэд бүтцийн асуудал байдаг.  Ухаа худаг төслийн хүрээнд аймаг, орон нутагт нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр дараахь ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Үүнд:

  • Олон жилийн турш тог цахилгаангүй байж ирсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сум болон ойролцоох орон нутгийг 24 цагийн найдвартай эрчим хүч, ундны цэвэршүүлсэн усны хангамжтай болгосон.

  • Өмнөговь аймгийн ЗДТГ-ын хамтын хөрөнгө оруулалттайгаар Цогтцэций суманд “Мөрөөдөл” нэртэй боловсролын  цогцолборыг байгуулж , 2013 онд ашиглалтад оруулсан.. Энэхүү цогцолбор нь боловсролын байгууламжийн орчин үеийн стандартыг бүрэн хангахуйц, шинэлэг шийдлээр баригдсан бөгөөд 640 хүүхдийн нэг ээлжийн сургууль, 144 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байрнаас иж бүрдэл болдог. Уг цогцолбор ашиглалтад орсноор компанийн шилжин суурьшсан ажиллагсдын хүүхдүүд чанартай боловсрол эзэмших боломж нээгдэхийн зэрэгцээ алслагдмал орон нутгийн боловсролын чанарт томоохон ахиц гарч байна.

  • ​Орон нутагт шилжин суурьшсан ажиллагсдын амьдралын тав тухтай нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн нийгмийн дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор “Цэций” орон сууцны хорооллыг нийт 3 ээлжээр барьж байгуулсан. Уг хороололд одоогийн байдлаар 600 гаруй ажиллагсад гэр бүлийнхээ хамтаар тохь тухтай амьдарч байна.