ОЛОН УЛСЫН СТАНДАРТААР МЕНЕЖМЕНТИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

2018-08-08

Энержи Ресурс компани Монголын уул уурхайн салбарт анх удаа Олон улсын стандартаар менежментийн нэгдсэн тогтолцоог  нэвтрүүлж эхэллээ. Олон улсын ISO стандартуудыг цогцоор нь, харилцан уялдаатайгаар, системийн  хэмжээнд үйл ажиллагаандаа нэвтрүүлж чадахыг Менежментийн нэгдсэн тогтолцоо гэж нэрлэдэг. Тодруулбал:

  • Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015
  • Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо OHSAS 18001:2007 гэсэн нийт гурван стандартаар цогц системийг нэвтрүүлж эхлээд байна.

Энэхүү чухал алхмын бэлтгэл ажил ойролцоогоор нэг жил гаруй үргэлжилсэн бөгөөд ISO  стандартын зөвлөх үйлчилгээг Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо үзүүлж, баталгаажуулалтын аудитыг Францын Афнор групп ба түүний Монгол дахь итгэмжлэгдсэн аудит Монсертф ХХК-ийн мэргэшсэн аудиторууд гүйцэтгээд байна.

 

Олон улсын ISO стандартууд ийнхүү системийн хэмжээнд бүрэн нэвтэрснээр Монголын тэргүүлэгч уул уурхайн компанийн хувьд байр сууриа улам бэхжүүлж, засаглал, менежментийн  хувьд олон улсад улам бүр үнэлэгдэн баталгаажих, цаашлаад салбарын бусад компаниуд үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг нэвтрүүлэх боломж өргөжин тэлэх гол ач холбогдолтой юм. 

Бусад мэдээ

2018-12-11
“Усны менежментийн бүтээлч технологи"-ийн шагнал хүртлээ Олон улсын санхүүгийн корпорациас  Энержи Ресурс ХХК-д "УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН БҮТЭЭЛЧ ТЕХНОЛОГИ"... Дэлгэрэнгүй
2018-12-04
ГОВИЙН БҮСИЙН НЯРАЙН ТАСГУУДЫГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАХ 370 САЯ ТӨГРӨГИ... Энержи Ресурс ХХК, Эрүүл үрс, гэрэлт ирээдүй ТББ-тай хамтран говийн бүсийн аймгуудын хүүхдийн эрчимт э... Дэлгэрэнгүй
2018-11-16
Энержи Ресурс ХХК "Үндэсний Чанарын шагнал"-ын эзнээр тодорлоо Монгол Улсын Засгийн газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхи... Дэлгэрэнгүй