САЙН ХӨРШ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2018-02-10

Энержи Ресурс компани нь Сайн хөрш хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн  оролцогч талуудтай  тогтмол хамтран ажилласаар ирсэн. Сар шинийн баярыг угтан уламжлал ёсоор уурхайн удирдлагууд сумдын Ахмадын хороотой хамтран нутгийн өндөр настнуудад хүндэтгэл үзүүлсэн байна. Тодруулбал Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор сумдын 70-аас дээш насны 400 ахмадыг хүлээн авч, сургаал юуг нь сонсон,  санал солилцон гарын бэлэг гардуулжээ. Мөн говь нутгаар өвөлжилт хүндэрч, цас зудтай байгаатай холбогдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Цогтцэций, Манлай, Номгон сумдын малчдад өвс, тэжээлийн тусламж үзүүллээ. Энэ жилийн хувьд  8,000 боодол өвс, 1,650 уут хивэг тэжээл тараасан байна. Энержи Ресурсын хамт олон жил бүрийн өвөл, хавар энэхүү тусламжийн ажлаа зохион байгуулж ирсэн уламжлалтай юм.  

Бусад мэдээ

2018-09-28
“Энержи Ресурс” уул уурхайн салбарт ISO стандартыг анх удаа цогцоор нь н... Монголоос анх удаа “Энержи Ресурс” компани ISO стандартуудыг Олон улсы... Дэлгэрэнгүй
2018-09-06
Энержи Ресурс компани нүүрсний салбарын “Шилдгийн шилдэг”-ээр шалгарлаа Энержи Ресурс компани нүүрсний салбарын “Шилдгийн шилдэг”-ээр шалгарч ГранПри шагналын эзэн бол... Дэлгэрэнгүй
2018-08-15
ЭНЕРЖИ РЕСУРС КОМПАНИ 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАСЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦ... Энержи Ресурс ХХК-ийн толгой компани болох “Mongolian Mining Corporation” групп 2018 оны хагас ... Дэлгэрэнгүй