Салбарын сайд Ухаа худаг уурхайтай танилцав

2017-11-13

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, Зам тээврийн  хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар 2017 оны 11-р сарын 11-12-ны өдрүүдэд Тавантолгойн бүсэд ажиллахдаа Ухаа худаг цогцолбороор орж, үйл ажиллагаатай нь танилцлаа.  Д.Сумьяабазар сайд Энержи Ресурс компанийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа хэлэхдээ: “Энержи Ресурс компани эрчим хүчээ шийдсэн байна, усан хангамжаа шийдсэн байна. Дотооддоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрээ шийдчихсэн байна. Өртөг шингээж, Монгол нүүрсний үнэ цэнийг нэмэгдүүлж байгаа юм байна. Үнэхээр их бүтээн байгуулалт хийж, их хөрөнгө заржээ. Их зүтгэл, цаг хугацаа гаргасан байна. Хувийн хэвшлийн зохион байгуулалтыг эндээс харлаа” гэсэн юм. 

Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат- Эрдэнэ энэ үеэр хэлэхдээ “Би анх 2010 онд Ухаа худагт ирж байсан. Түүнээс хойш үйлдвэрлэл жигдрээд, хүчин чадал нь өндөр болсон байна. Одоо хамгийн гол асуудал уул уурхайн салбарын нүүрс тээвэр болоод байгаа нь үнэн. Цаашид үүнд анхаарч ажиллана” гэлээ. Айлчлалын бүрэлдэхүүн түүнчлэн Тавантолгойн  бүсээс Цагаан хад, Гашуунсухайтын боомт хүртэлх нүүрс тээврийн асуудал, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Сайдуудын зүгээс маш урт дараалал, түгжрэлтэй байгаа нүүрсний тээврийн асуудлаар зохих газруудтай яриа, хэлэлцээ хийж, нэн яаралтай арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн юм.  Мөн Цагаан хад боомтыг дахин ашиглалтад оруулж, богино эргэлтээр ажиллах боломжийг Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлнэ гэлээ. 

Бусад мэдээ

2018-12-11
“Усны менежментийн бүтээлч технологи"-ийн шагнал хүртлээ Олон улсын санхүүгийн корпорациас  Энержи Ресурс ХХК-д "УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН БҮТЭЭЛЧ ТЕХНОЛОГИ"... Дэлгэрэнгүй
2018-12-04
ГОВИЙН БҮСИЙН НЯРАЙН ТАСГУУДЫГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАХ 370 САЯ ТӨГРӨГИ... Энержи Ресурс ХХК, Эрүүл үрс, гэрэлт ирээдүй ТББ-тай хамтран говийн бүсийн аймгуудын хүүхдийн эрчимт э... Дэлгэрэнгүй
2018-11-16
Энержи Ресурс ХХК "Үндэсний Чанарын шагнал"-ын эзнээр тодорлоо Монгол Улсын Засгийн газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхи... Дэлгэрэнгүй