Усан хангамж

Үйл ажиллагаа

Ухаа худаг уурхайн цогцолборын үйлдвэрлэлийн ба ахуйн хэрэглээний ус хангамжийн боловсронгуй системийг бий болгох ажил 2008 оноос эхэлж улмаар 2011 оны 6-р сард ашиглалтад орсон. Ингэхдээ цэвэр усны нөөцөөр хомс говь нутгийн онцлогийг дээд зэргээр харгалзсан, усыг 100 хүртэлх хувь дахин ашиглах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж ажилласан.

Ус хангамжийн цогц систем нь уурхайн цогцолборын усны хэрэгцээг хангаад зогсохгүй Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, ундны цэвэршүүлсэн усаар хангадаг. Системийн бүх бүрэлдэхүүн хэсгүүд ус хэмнэлтийг дээд зэргээр хангах технологийн горимд суурилсан. Тухайлбал, нийт 56,000 куб метрийн багтаамжтай усан сан л гэхэд ус доош хөрс рүү нэвчих буюу дээш ууршиж алдагдахаас сэргийлсэн тусгай технологийн дагуу хийгдсэн. Мөн иж бүрэн автомат хяналтын системтэй учраас усны хэрэглээ, системийн түгээлтийг нарийн хянах боломжтой байдаг. Усан хангамжийн дэвшилтэт системийн бүтээн байгуулалтанд үндэсний болон Австрали, АНУ, Канадын компаниуд гар бие оролцсон.