УХАА ХУДАГИЙН НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР 40 САЯ ДАХЬ ТОНН НҮҮРСЭЭ ХҮЛЭЭН АВЧ БАЯЖУУЛЛАА

2018-01-04

Одоогоос долоон жилийн өмнө ашиглалтанд орж Монголын аж үйлдвэрийн хөгжлийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээж байсан Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэр шинэ оны босгон дээр буюу 2017 оны 12-р сарын 30-ны өдөр 40 сая дахь тонн нүүрсээ хүлээн авч баяжуулсан түүхэн өдөр тохиолоо. Энержи Ресурс компани нь одоогоор нүүрсийг түүхийгээр биш, угааж боловсруулж, дэлхийн зах зээлийн стандартад нийцсэн, баяжуулсан бүтээгдэхүүн болгож экспортлож байгаа Монголын цорын ганц аж ахуйн нэгж билээ. Монголчууд нүүрсээ баяжуулж, боловсруулах болсноор далайн чанадын гуравдагч зах зээлд нэмүү өртөг шингээсэн, сайн чанарын нүүрсэн бүтээгдэхүүнээр өрсөлдөх боломжтой болсон юм.

Ийнхүү шинэ оноо шижгэр амжилтаар угтсан Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэрийн хамт олон болон нийт уурхайчиддаа баяр хүргэж, амжилт хүсье!

Бусад мэдээ

2018-11-06
"Говийн 5 гайхамшиг" хамтарсан төслийг эхлүүллээ Ухаа худаг уурхайн 10 жилийн ойгоор Хүрээлэн төсөлтэй хамтран "Говийн 5 гайхамшиг" ТВ-ийн цуврал ... Дэлгэрэнгүй
2018-09-28
“Энержи Ресурс” уул уурхайн салбарт ISO стандартыг анх удаа цогцоор нь н... Монголоос анх удаа “Энержи Ресурс” компани ISO стандартуудыг Олон улсы... Дэлгэрэнгүй