УХАА ХУДАГ УУРХАЙ ISO СТАНДАРТУУДАА БАТАЛГААЖУУЛЖ, МАГАДЛАН АУДИТ ХИЙЛГЭЛЭЭ

2020-07-27

Ухаа худаг нь Монголоос анх удаа ISO стандартуудаар Олон улсын менежментийн нэгдсэн тогтолцоог цогцоор нь нэвтрүүлсэн уурхай билээ. Энэ хүрээнд бид Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо OHSAS 18001:2007 гэсэн олон улсын гурван төрлийн стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Стандартуудын хэрэгжилтийг тогтмол хянаж, магадлаж явах шаардлагатай байдаг. Өнгөрсөн долоо хоногт уг тогтолцооны хэрэгжилтийг хянах магадлангийн хоёр дахь шатны аудитийг “Монсертф” ХХК-ийн аудиторууд хийж дууслаа. Уул уурхайн салбарт олон улсын ISO стандартууд цогцоор нэвтэрснээр үйлдвэрлэлийн бүтээмж, чанар сайжрах бөгөөд хариуцлагатай уул уурхай төлөвших гол ач холбогдолтой юм. 

Энержи Ресурс компанийн ХАБ-ын менежер Б.Үүрийнтуяа:

“Хоёр жил тутам энэ аудит хийгддэг. Энэ удаа аудиторууд биднийг өмнөх сайжруулах саналуудыг маш сайн хэрэгжүүлсэн байна. Мөн санаачлагаараа олон зүйл хийсэн байна гэж дүгнэлээ. Бид цаашдаа Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын OHSAS 18001:2007 стандартаа ISO45001:2018 болгох мөн менежментийн нэгдсэн тогтолцоог төслийн бусад  үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилготой байна”

Ухаа худаг нь Монголоос анх удаа ISO стандартуудаар Олон улсын менежментийн нэгдсэн тогтолцоог цогцоор нь нэвтрүүлсэн уурхай билээ. Энэ хүрээнд бид Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо OHSAS 18001:2007 гэсэн олон улсын гурван төрлийн стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Стандартуудын хэрэгжилтийг тогтмол хянаж, магадлаж явах шаардлагатай байдаг. Өнгөрсөн долоо хоногт уг тогтолцооны хэрэгжилтийг хянах магадлангийн хоёр дахь шатны аудитийг “Монсертф” ХХК-ийн аудиторууд хийж дууслаа. Уул уурхайн салбарт олон улсын ISO стандартууд цогцоор нэвтэрснээр үйлдвэрлэлийн бүтээмж, чанар сайжрах бөгөөд хариуцлагатай уул уурхай төлөвших гол ач холбогдолтой юм. 

Энержи Ресурс компанийн ХАБ-ын менежер Б.Үүрийнтуяа:

“Жил тутам энэ аудит хийгддэг. Энэ удаа аудиторууд биднийг өмнөх сайжруулах саналуудыг маш сайн хэрэгжүүлсэн байна. Мөн санаачлагаараа олон зүйл хийсэн байна гэж дүгнэлээ. Бид цаашдаа Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын OHSAS 18001:2007 стандартаа ISO45001:2018 болгох мөн менежментийн нэгдсэн тогтолцоог төслийн бусад  үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилготой байна”

Бусад мэдээ

2020-12-25
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас талархал ирүүллээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Уурхайчдын баярыг тохиолдуулан манай компанид энэхүү Талархлыг ирүүл... Дэлгэрэнгүй
2020-10-12
MCS 3X3 CUP 2020-ыг амжилттай зохион байгууллаа MCS группийн 3x3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг хамарс... Дэлгэрэнгүй
2020-09-08
Орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, хүн... Өмнөговь аймаг сүүлийн гурван жил дараалан үйл ажиллагаараа улсын хэмжээнд тэргүүлж “Монгол улсын шил... Дэлгэрэнгүй