Хилийн албан хаагчдад маск, чацаргана хүргүүллээ

2020-02-10

Корона вирусээс урьдчилан сэргийлэлт улс орон даяар явагдаж буй энэ үед Энержи Ресурс компаниас Гашуунсухайт боомтын хил, гааль, мэргэжлийн байгууллага болон урд хөршийн Ганцмод боомтын албан хаагчдад нэг удаагийн амны хаалт, чацарганын шүүс хүргүүллээ. Мөн сум орон нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх штабын үйл ажиллагаанд дэмжлэг болгож, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийг мөн нийлүүлсэн байна.

Корона вирусын халдварын тархалттай холбоотойгоор Гашуунсухайт-Ганцмодны боомтын нэвтрэлт илт саарсан. Мөн боомтын үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр хэлэлцэгдэж байгаа юм.

Өдөр тутам маш олон хүнтэй харьцаж байдаг эдгээр байгууллагынханд эд материалын болон сэтгэл санааны тусламж үзүүлсэн Ухаа худагийн уурхайчдад талархлаа илэрхийлснийг уламжилж байна.

Бусад мэдээ

2020-12-25
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас талархал ирүүллээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Уурхайчдын баярыг тохиолдуулан манай компанид энэхүү Талархлыг ирүүл... Дэлгэрэнгүй
2020-10-12
MCS 3X3 CUP 2020-ыг амжилттай зохион байгууллаа MCS группийн 3x3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг хамарс... Дэлгэрэнгүй
2020-09-08
Орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, хүн... Өмнөговь аймаг сүүлийн гурван жил дараалан үйл ажиллагаараа улсын хэмжээнд тэргүүлж “Монгол улсын шил... Дэлгэрэнгүй