Энержи Ресурс 2018 оны санхүүгийн мэдээллээ танилцууллаа

2019-03-18

Mongolian Mining Corporation буюу Энержи Ресурс компани 2018 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаа өчигдөр Хонконгийн хөрөнгийн биржийн веб хуудсаар олон нийтэд нээлттэй болгож, албан ёсоор танилцууллаа. Өнгөрсөн онд тус компани нийт 4.7 сая тонн нүүрсэн бүтээгдэхүүн борлуулсан байна.

Тайлант хугацаанд БНХАУ дахь эцсийн хэрэглэгчдэд шууд хүргэн нийлүүлсэн 1 тонн баяжуулсан коксжих нүүрсний үнийг дунджаар 170.1 ам.долларт хүргэж, өнгөрсөн оны түвшнээс 10 орчим хувиар өсгөжээ. Мөн хугацаанд тус компаниас БНХАУ-ын Ганцмод боомтын нөхцлөөр борлуулсан баяжуулсан коксжих нүүрсний дундаж үнэ 135.6 ам.доллар байжээ.

Ингэснээр Энержи Ресурсын борлуулалтын орлого 591 сая ам.долларт хүрч, 2017 оны санхүүгийн тайлантай харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт харагдаж байна. Тус компанийн нийт ашиг 230 сая ам.доллар буюу одоогийн ханшаар тооцоход 605 гаруй тэрбум төгрөг бүртгэгджээ. Цэвэр ашгийн хэмжээ 83 сая ам.доллар байгаа нь 2017 онд зээлийн бүтцийн шинэчлэлээс олсон санхүүгийн олзыг оролцуулалгүй тооцвол өмнөх оныхоос 72.5 хувиар өссөн байна.

Бусад мэдээ

2019-04-04
Компанийн нийгмийн хариуцлагын Олон улсын шагналыг хүртлээ Малайз улсад зохион байгуулагдсан 11 дэх удаагийн Global CSR summit & awards – Компанийн нийгмийн... Дэлгэрэнгүй
2019-03-15
Математикийн онлайн хөтөлбрийг эхлүүллээ Цогтцэцийд хэрэгжүүлж байгаа Орон нутгийн боловсролыг дэмжих цогц хөтөлбөр маань шинэ бүрэлдэхүүнээр өргөжл... Дэлгэрэнгүй
2019-03-07
Эрүүл мэндийг дэмжигч шилдэг байгууллагаар тодорлоо Өмнөговь аймаг 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Бид энэ аянд нэгдэж, нийт ... Дэлгэрэнгүй