ЭНЕРЖИ РЕСУРС ХХК ӨМНӨГОВЬ АЙМАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2017-06-22

Энержи Ресурс компани Өмнөговь аймагтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, аймаг, орон нутагтай харилцах харилцаа, хамтын ажиллагаагаа илүү өргөн түвшинд баталгаажууллаа. Тус компани нь орон нутагт уул уурхай, нийгмийн дэд бүтцийг цогцоор шийдэж, орон нутгийн боловсрол, ажил эрхлэлт, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр нийгмийн хариуцлагын цогц бодлоготой ажиллаж ирсэн, Монгол Улсын хэмжээний жишиг компани. Энэ жишгээр цаашид ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, Өмнөговь аймаг болон Цогтцэций сумын хөгжилд хувь нэмрээ оруулахыг энэхүү гэрээ баталгаажуулж байгаа юм.

Жишээ дурдахад, компани өнөөдрийн байдлаар 1,400 гаруй ажиллагсадтайгийн 65%-д орон нутгийн иргэд ажиллаж байгаа юм. Мөн цэвэр өөрийн хөрөнгө оруулалтаар 2009 оноос хойш Цогтцэций суманд уурхайн цогцолбор дагасан эрчим хүч, орон сууц, сургууль цэцэрлэг гээд холбогдох бүхий л дэд бүтцийг барьж байгуулсан.

Гэрээ зурах үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар: “Хамтын ажиллагааны гэрээг хоёр талаасаа санаачилга гаргаж байгуулсан. Орон нутгийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн дэд бүтцийг сайжруулах гээд гол чиглэлүүдэд Энержи Ресурс ХХК-тай хамтарч байсан ажлууд үргэлжлээд явна” гэсэн юм.

Компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл энэ үеэр хэлэхдээ: “Өмнө нь бид Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтраад Цогтцэций суманд 600 хүүхдийн “Мөрөөдөл” сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байртай цогцолбор байгуулж байсан. Орон нутагт манай компани ажлын байр олноор бий болгож, иргэдийг чанартай, тогтвортой ажлын байраар хангаж ирсэн. Мөн сум дундын эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг ажлуудыг байнга хийж ирсэн. Энэ бүгдийгээ бид цааш нь үргэлжлүүлээд, аваад явна. Өөрөөр хэлбэл, Ухаа худаг төслийн эдийн засгийн үр өгөөжийг нийт иргэдэд илүү хүртээмжтэй байлгах, сум орон нутгийн нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж ирлээ” гэжээ. 

Бусад мэдээ

2018-09-06
Энержи Ресурс компани нүүрсний салбарын “Шилдгийн шилдэг”-ээр шалгарлаа Энержи Ресурс компани нүүрсний салбарын “Шилдгийн шилдэг”-ээр шалгарч ГранПри шагналын эзэн бол... Дэлгэрэнгүй
2018-08-15
ЭНЕРЖИ РЕСУРС КОМПАНИ 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАСЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦ... Энержи Ресурс ХХК-ийн толгой компани болох “Mongolian Mining Corporation” групп 2018 оны хагас ... Дэлгэрэнгүй
2018-08-08
ОЛОН УЛСЫН СТАНДАРТААР МЕНЕЖМЕНТИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА Энержи Ресурс компани Монголын уул уурхайн салбарт анх удаа Олон улсын стандартаар менежментийн нэгдсэн тог... Дэлгэрэнгүй