Эрхэм зорилго ба үнэт зүйлс

Компанийн тухай

Эрхэм зорилго

Бид орчин үеийн техник технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулан Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулна.

 

Алсын хараа

Бид олон улсын зах зээл дээр нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн борлуулах дэлхийн хэмжээний үйл ажиллагаатай үйлдвэрлэгч компани болно.

Ажиллагсад, боловсон хүчин манай компанийн амин чухал зүйл гэж бид үздэг, иймд:

  • Энержи Ресурс ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинг нэн тэргүүнд анхаарна.
  • Энержи Ресурс ХХК нь ур чадвар, ажлын үр дүнг харгалзсан хөдөлмөр эрхлэлтийн адил боломжоор хангаж хариуцлагатай ажил олгогч байна.

 

Орчин үеийн өндөр үр өгөөжтэй техник технологи нь Монголд хөгжил дэвшил авчирна гэдэгт бид итгэдэг, иймд:

  • Энержи Ресурс ХХК нь сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн түвшний нүүрсний уурхай байгуулж хөгжүүлнэ.
  • Энержи Ресурс ХХК нь Монгол Улсын нүүрс олборлолтын салбарт техникийн шинэ стандарт тогтоохыг зорино.

 

Бид байгаль орчны хариуцлагатай уурхайн үйл ажиллагаа явуулдаг, иймд:

  • Энержи Ресурс ХХК-ийн уурхай, дагалдах инженерийн бүтцийг байгаль орчинд аль болохоор бага нөлөөлөл учруулахаар зохион байгуулна.
  • Энержи Ресурс ХХК нь байгаль орчны шаардлагатай бүх стандартуудыг мөрдөж, байгаль орчинд учирч болзошгүй нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авна.

 

Бид нийгмийн хариуцлагатай уурхайн үйл ажиллагаа явуулдаг, иймд

  • Энержи Ресурс ХХК нь иргэд, засаг захиргааны байгууллага, харилцагч, нийлүүлэгчидтэй “сайн хөрш”-ийн харилцааг хөгжүүлнэ.
  • Энержи Ресурс ХХК нь иргэдэд чиглэсэн бодлого хөтөлбөрүүдээр дамжуулан нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулна.

 

Компанийн сайн засаглал нь Энержи Ресурс ХХК-ийг ажиллуулах, удирдах, хяналтыг хэрэгжүүлэх үзэл баримтлал гэж бид үздэг, иймд:

  • Энержи Ресурс ХХК нь олон улсын шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.
  • Энержи Ресурс ХХК нь компанийн засаглалын соёлыг байгууллагынхаа хөгжлийн салшгүй хэсэг болгон мөрдөнө.

 

Менежментийн нэгдсэн тогтолцооны бодлого:

Бид  Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, стандартын хүрээнд, хэрэглэгчийн чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг өндөр бүтээмжтэй үйлдвэрлэн олон улсын  нүүрсний зах зээлд өрсөлдөхдөө хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, компанийн ажиллагсад болон нутгийн иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулахгүй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах зорилго тавина. Үүний тулд менежментийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, түүний хэрэгжилтийг байнга сайжруулан ажиллах үүрэг хүлээх бөгөөд дараах үндсэн чиглэлд анхаарч ажиллана. Үүнд

  • Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг дагаж мөрдөнө.
  • Үндсэн болон гэрээт компанийн ажиллагсад, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлийг тодорхойлж үнэлж хянана.
  • Бүтээгдэхүүний чанарыг хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн, эрсдэлд суурилсан үйл явцын хяналтыг хэрэгжүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг байнга дээшлүүлэн ажиллана.
  • Эрүүл, аюулгүй ажлын байр бий болгож, байгаль орчны сөрөг нөлөө үүсгэхгүй байх нь ажилтан бүрийн үүрэг хариуцлага болгон мөрдүүлнэ.
  • Бүх  түвшний удирдах ажилтнууд нь менежментийн нэгдсэн тогтолцооны манлайлагч байж, ажиллагсдад үлгэр дуурайлал болно.
  • Менежментийн нэгдсэн тогтолцооны сургалтыг ажиллагсад, гэрээт компани, орон нутгийн иргэдэд зориулан зохион байгуулна.
  • Үйлдвэрлэлийн осол, байгаль орчны зөрчлийг гаргахгүй байхад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хэрэв осол гарсан тохиолдолд судалгаа хийж, эрсдэлийг арилгах, дахин осол  гаргахгүй байх арга хэмжээ авна.
  • Дотоод хяналт, аудит тогтмол хийж, үл тохирол илэрвэл тухай бүрт нь арилгана.
  • Ажиллагсдын менежментийн нэгдсэн тогтолцооны гүйцэтгэлийг үнэлж, дүгнэнэ.
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглаж буй байгалийн нөөцийг үр ашигтай, тогтвортой ашиглах зарчим баримтлана.
  • Энэхүү бодлого нь олон нийтэд нээлттэй байх бөгөөд бодлогыг "Энержи Ресурс", түүний зэргэлдээ болон охин компаниуд, тэдгээрийн гэрээт компаниуд мөрдөнө. Бодлогын хэрэгжилтийг үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч хариуцна.