Төслүүд

Уурхай

Энержи Ресурс ХХК нь Улаанбаатар хотоос 560 км-т, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай Ухаа Худагийн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүрсний ил олборлолтын аргыг ашигладаг. Тус уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлсэн.

 

Ухаа Худаг уурхай нь 2009 онд 1.8 сая тонн, 2010 онд 3.9 сая тонн, 2011 онд 7.1 сая, 2012 онд 8.6 сая тонн нүүрс тус тус олборлосон бол 2013 онд нүүрс олборлолтын хэмжээг 9.7 сая тоннд хүргэсэн. Уурхайн хайгуул, олборлолт, урт, богино хугацааны төлөвлөлт гэх зэрэг бүхий л үйл ажиллагаа дотоодын болон олон улсын стандартад нийцэхүйц, өндөр түвшинд явагдаж байна. Үйл ажиллагааны далайцтай өргөжилтийн хажуугаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогод компанийн зүгээс онцгой анхаарал хандуулж, 2012 онд 1,000,000 цаг ажиллахад гарсан хөдөлмөрийн чадвар түр алдалт /LTIFR/-ын үзүүлэлт 1.23 байсан. Энэ нь олон улсын дунджаас бага гэдэг утгаараа маш чухалд тооцогдох үзүүлэлт юм.

 

Ухаа Худаг уурхай нь жилдээ 15,000 орчим дээжид бүрэн шинжилгээ хийх орчин үеийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори, мэргэжлийн, чадварлаг боловсон хүчний бааз суурьтай бөгөөд олборлосон нүүрсийг үндэсний ба олон улсын стандартын дагуу техникийн, элементийн ба коксжих чанарын үзүүлэлтүүдээр шинжилдэг. Мөн тус уурхайд хүнд машин механизмд засвар үйлчилгээ үзүүлэх орчин үеийн засварын төв, ажиллагсдын нэгдсэн офис, уурхайн оператор бэлтгэх симулятор сургалтын төв зэрэг байгууламжууд төвлөрөн байрладаг.

 

Уурхайн үндсэн үйл ажиллагаа болох хөрс хуулалт, нүүрс олборлолт болон мэргэжлийн ажиллагсдын сургалт, дадлагажуулалт зэрэг чиглэлд Энержи Ресурс ХХК Австралийн дэлхийд алдартай Лейтон Ази компанийг гүйцэтгэгчээр ажиллуулдаг. Уул уурхайн дэлхийн түвшний үйл ажиллагааг Монголд нутагшуулж, дэд бүтцийн цогц шийдлийг бий болгосноор Ухаа Худаг уурхайн цогцолбор нь дотоодын уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хөгжилд шинэ шат ахиулж чадсан.