Төслүүд

Усан хангамж

Ухаа Худаг уурхайн цогцолборын үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний ус хангамжийн ухаалаг, дэвшилтэт системийг бий болгох ажил 2008 оны 1-р сараас эхэлж улмаар 2011 оны 6-р сард ашиглалтад орсон. Ингэхдээ цэвэр усны нөөцөөр хомс говь нутгийн онцлогийг дээд зэргээр харгалзсан, усыг 100 хүртэлх хувь дахин ашиглах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэвшилтэт технологид суурилсан болно.


Уурхайн нийт төслүүдийн усны хэрэгцээг хангаад зогсохгүй Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, ундны цэвэршүүлсэн усаар хангаж буй ус хангамжийн систем нь 56,000 куб метрийн багтаамжтай усан сан, насос станц болон иж бүрэн автомат хяналтын систем гээд технологийн онцлог шийдэл бүхий хэсгүүдээс бүрдэл болдог. Усан хангамжийн дэвшилтэт системийн бүтээн байгуулалтанд үндэсний болон Австрали, АНУ, Канадын компаниуд гар бие оролцсон.