Компанийн нийгмийн хариуцлага

Боловсролыг дэмжих хөтөлбөр

Говийн ирээдүй Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

2009 оноос эхлэн хэрэгжиж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд инженер, техникийн мэргэжилтэн болохоор бэлтгэгдэж буй чадварлаг оюутан залуучуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Мөн суралцах хугацаанд нь дадлагажих болон ажиллах боломж олгох замаар компанийн хүний нөөцийг бэхжүүлэх, улмаар Өмнөговь аймгийн хөгжилд оюуны хөрөнгө оруулалт хийдэгт гол ач холбогдол нь оршиж байна.

 

Говийн ирээдүй  оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шаардлагыг үзэх бол энд дарна уу.

 

 

Энержи Ресурс ХХК ба ШУТИС Хамтын ажиллагаа Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

Энержи Ресурс ХХК ба ШУТИС дотоодын чадварлаг инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх чиглэлд хамтран ажиллах тухай гэрээг 2009 онд байгуулсан. 5 жил үргэлжлэх энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.


ШУТИС-тай хамтарсан хөтөлбөрийн ерөнхий шаардлагыг үзэх бол энд дарна уу.

 

Өмнөговь Аймгийн Цогтцэций сумын Ерөнхий Боловсролын Сургуулийг Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай болгох 3 жилийн хөтөлбөр

2010-2012 онд хэрэгжих энэхүү хөтөлбөр нь Цогтцэций сумын сургуулийн боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, олон улсын стандарт түвшний, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг хүргэх зорилготой. Дараахь шаталсан арга хэмжээг авснаар нэг хичээлийн жилд 4 – 11 дүгээр ангийн нийт 288 сурагч англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдах боломжтой:

 

  • 4 – 10 дугаар ангийн сурагчдыг тодорхой тооны группүүдэд хувааж гүнзгийрүүлсэн сургалтанд хамруулах
  • Багш нарт мэргэжлийн болон арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх
  • Сургалтын интерактив хэлбэрийг нэвтрүүлэх, энэ хэлбэрийн сургалтын орчныг бүрдүүлэх