Компанийн нийгмийн хариуцлага

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр

Энержи Ресурс компани нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны TAM/ BAS хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийг дэмжих, жижиг бизнесийг чадавхижуулах төслийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Хөгжлийн шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлдэг энэхүү төслийн дүнд орон нутгийн эдийн засагт бодитой хувь нэмэр оруулаад зогсохгүй тогтвортой хөгжлийг дэмжих томоохон хөшүүрэг болох юм. ЖДҮ-г чадавхижуулснаар тэдгээрийн өрсөлдөх чадвар нэмэгдэж улмаар шууд ба шууд бус ажлын байр бий болгох замаар орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой. Мөн орон нутгийн бизнесүүдийн бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн стандарт сайжирч, хурдацтай тэлж буй орон нутгийн зах зээлийн хэрэгцээг хангах чадамж бүрдэн, уул уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай зарим бараа үйлчилгээг нийлүүлэх боломж бүрдэнэ.