Компанийн нийгмийн хариуцлага

Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр

Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулах замаар эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах зорилготойгоор Өмнөговь аймгийн зүүн бүсийн эрүүл мэндийн өдөрлөгийг жил бүр Аймгийн Эрүүл мэндийн хэлтэстэй хамтран зохион байгуулж ирлээ.

 

Энэхүү өдөрлөг хөтөлбөр нь халдварт бус өвчлөлүүд болох хавдар, чихрийн шижин, цусны даралт, зүрх судасны болон нөхөн үржихүйн өвчлөлүүдийн талаар орон нутгийн иргэдэд мэдээлэл өгөх, тэднийг сургах, БЗХӨ-ий үнэ төлбөргүй үзлэг хийж зөвлөгөө өгөх зорилготой. Түүнчлэн, УБ хотын төв клиникийн эмч мэргэжилтнүүд орон нутгийн эмч нарт сургалт явуулан туршлага солилцдог бөгөөд орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн үзлэгийг үнэ төлбөргүй хүргэдэг.

 

Эрүүл мэндийн хөтөлбөрийн хураангуй тайланг энд дарж үзнэ үү