Компанийн нийгмийн хариуцлага

Ажиллагсад

Ажиллагсад нь компанийн үнэт зүйл учраас, Энержи Ресурс ХХК нь шийдвэр гаргах бүхий л түвшинд тэдгээрийн оролцоог хангаж, олон улсын дэвшилтэт туршлагыг мөрдлөг болгодог. Тухайлбал, ажиллагсаддаа жил бүр үйл ажиллагааныхаа талаар тайлагнаж, ажиллагсдын хэлэлцүүлгийг улирал бүр зохион байгуулдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд бусад төрлийн нээлттэй уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулдаг.

 

Ухаа Худаг уурхайн үйл ажиллагаа эхэлсэн 2009 оноос хойш асар эрчтэй өрнөсөн бүтээн байгуулалт, ажлын далайцаас шалтгаалан ажиллагсдын тоо хурдацтай өссөний ойролцоогоор 35 орчим хувийг орон нутгийн иргэд бүрдүүлдэг төдийгүй Цогтцэций суманд шилжин суурьших ажиллагсдын тоо ч нэмэгдсээр байна. Энэ утгаараа компанийн зүгээс тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ая тухтай шилжин суурьших, хувь хүний болон мэргэжлийн хувьд тасралтгүй өсөн дэвжих боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, хүний нөөцийн бодлогодоо тусган ажиллаж байна.