Компанийн нийгмийн хариуцлага

Орон нутгийн иргэд

Ирээдүйн тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэхийн төлөө компани орон нутгийн иргэд, засаг захиргааны байгууллага болон харилцагч, нийлүүлэгчидтэй “Сайн хөрш”-ийн харилцааг хөгжүүлж ирсэн.

 

Тухайлбал 2010 онд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдад орон нутгийн сайн дурын зөвлөлүүдийг байгуулсан. Сумдын малчид, иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүд, ТББ-ууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл багтсан эдгээр зөвлөлийн гишүүд сар бүр уулзалт зохион байгуулж, нутгийн иргэдийн санал зөвлөмжийг компанид хүргүүлдэг. Мөн малчид, иргэдийн зүгээс компанийн бүтээн байгуулалтын ажлууд, нэн ялангуяа нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавих байдлаар оролцдог нь компани болон иргэдийн хооронд нээлттэй хамтын ажиллагаа хөгжих боломжийг нэмэгдүүлж байна.

 

Оролцогч талуудын дуу хоолойг сонсох, мэдээлэл солилцооны нээлттэй, үр дүнтэй сувгийг бий болгож, хэвшүүлэх нь уул уурхайн компани ба орон нутгийн хамтын ажиллагааны үндэс суурь гэж бид үздэг. Энержи Ресурс компани 2009 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш нийт 6 удаагийн Нээлттэй хэлэлцүүлэг, өдөрлөгийг Өмнөговь аймгийн 5 сумыг хамран зохион байгуулж, малчид, орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагуудад мэдээлэл хүргэж, харилцан санал солилцож ирсэн нь салбарын хэмжээнд үлгэр жишээ болохуйц шинэлэг, үр дүнтэй алхам болж чадсан.