МОНГОЛООС АНХЛАН УСНЫ МЕНЕЖМЕНТ 46001:2019 СТАНДАРТЫН БАТАЛГААЖУУЛАЛТ ГЭРЧИЛГЭЭГ ГАРДАН АВЛАА

2026 оны 9 дүгээр сард зохион байгуулагдаж буй AFNOR Group-ийн 100 жилийн ойн ёслолын үеэр Энержи Ресурс ХХК Усны үр ашгийн менежментийн ISO 46001:2019 олон улсын стандартын баталгаажуулалтын гэрчилгээг AFNOR Asia-аас албан ёсоор гардан авлаа.

МОНГОЛООС АНХЛАН УСНЫ МЕНЕЖМЕНТ 46001:2019 СТАНДАРТЫН БАТАЛГААЖУУЛАЛТ ГЭРЧИЛГЭЭГ ГАРДАН АВЛАА

Энэхүү баталгаажуулалт нь Монгол Улсад ISO 46001:2019 стандартаар хийгдсэн анхны баталгаажуулалт болж байна. Ингэснээр Энержи Ресурс ХХК усны нөөцийг үр ашигтай, тогтвортой ашиглах менежментийн тогтолцоогоо олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж, усны үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлж буйгаа баталгаажууллаа.

ISO 46001:2019 стандарт нь байгууллагын усны хэрэглээг системтэйгээр удирдах, усны үр ашгийг дээшлүүлэх, усны хэрэглээ болон түүнтэй холбоотой байгаль орчны нөлөөллийг бууруулахад чиглэсэн менежментийн тогтолцооны шаардлагыг тодорхойлдог.
Түүхэн ач холбогдол бүхий энэхүү гэрчилгээг Энержи Ресурс ХХК-ийг төлөөлөн Дэд бүтцийн газрын дарга Д.Сүхбаатар, Усны нөөцийн үр ашгийн менежер Б.Баттулга нар гардан авлаа.

Ухаа худаг цогцолбор нь говийн нөхцөлд тохирсон усны хэмнэлттэй технологийг дэд бүтцийн бүхий л шийдэлдээ оруулж өгсөн бөгөөд усыг 95% хүртэл эргүүлэн ашиглах технологийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мэдээг хуваалцах: