Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд 400 хүүхэд хамрагдлаа
Энержи Ресурс компанийн “Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар, “Хайрлая, Хуваалцъя” ТББ болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтран 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Даланзадгад хотод үнэ төлбөргүй үзлэг, оношилгоог зохион байгууллаа.
Энэ удаагийн үзлэгээр 400 орчим хүүхэд нүд, мэдрэл, дотор, дотоод шүүрэл, мэс засал, бөөр, урологийн чиглэлээр үзлэг, оношилгоонд хамрагдлаа. Мөн нүдний мэс засал шаардлагатай 9 хүүхдэд хагалгаа амжилттай хийж, эмчилгээний үр дүн сайн гарчээ.
Үзлэгийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Thiess Mongolia болон хамтран ажилласан нийт байгууллага, эмч мэргэжилтнүүддээ баярлалаа!