ГОВЬ ШАНХЫН УРТЫН 3 ДУУНЫ СУРГАЛТ БОЛЛОО
2011-05-05
ГОВЬ ШАНХЫН УРТЫН 3 ДУУНЫ СУРГАЛТ БОЛЛОО

Говь нутгийн ард түмний зуу зуун жилээр үе дамжин дуулж ирсэн Говь Шанхын уртын дууны уралдааныг Энержи Ресурс компанихоёр дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд Даланзадгад хотноо Говь Шанхын уртын 3 дууболох Өндрийн өвс, Холч морь, Хурдан сайхан дууг заах 6 хоногийн сургалт амжилттай болж өнгөрлөө. ҮДБЭТ-ийн гоцлол дуучин Х.Эрдэнэцэцэгийн удирдлага дор явагдсан уг сургалтанд Өмнөговь аймгийн дунд сургуулийн дуу хөгжмийн багш нар, уртын дуу сонирхогч хүүхэд залуучууд,ахмад үеийн төлөөлөл гээд нийт 50 гаруй суралцагч хамрагдсан байна.

Энэ үеэр Өмнөговь аймгийн Боловсрол, соёлын газраасСургагч багшбатламжийг 17 суралцагчид гардуулан өглөө.Сургагч багш нар Говь Шанхын уртын дууг түгээн дэлгэрүүлэх, зааж сургах үйлсэд гар бие оролцох юм. Соёлын биет бус өвийг хадгалах, ардын урлаг соёлыг дэмжих хөтөлбөрийн хүрээндзохион байгуулагддаг Говь шанхын уртын дууны наадам Энержи Ресурс компанийн орон нутагт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн дундаас хамгийн их сэтгэл ханамжийн үнэлгээ авсан нь судалгаагаар тогтоогдсон юм. Говь Шанхын уртын дууны 2 дахь уралдаан ирэх 7-р сард зохиогдоно.


Бусад мэдээ