Нээлттэй ажлын байр*
Сэрэмжлүүлэг

ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-д АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ҮЙЛ ЯВЦ

 

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд зөвхөн компанийн

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА-аар дамжин, энэхүү вебсайтад заасан шат, дарааллын дагуу явагддаг болно.

 

Энержи Ресурс ХХК нь ажилтан сонгон шалгаруулах үйл явцыг зөвхөн өөрийн дотоод тогтолцоогоор явуулдаг бөгөөд анкет бөглөх, бүртгэл хийх үйл ажиллагаанд аливаа гуравдагч этгээд, хувь хүн, эсвэл байгууллагатай хамтран ажилладаггүй болохыг мэдэгдэж байна. Ажил горилогч Та анкетаа өөрийн биеэр үнэн зөв бөглөж өгөхийг зөвлөж байна. Хэрэв анкетыг Таны өмнөөс бусад этгээд бөглөсөн тохиолдолд үүнээс үүдэн гарч болзошгүй аливаа асуудлыг компанийн зүгээс хариуцах боломжгүйг анхаарна уу. Харин төлбөртэй ажилд оруулж өгөх, зуучилна гэх ямарваа санал, мэдээлэл ирсэн тохиолдолд манай recruiting@mmc.mn мэйл хаягаар хандахыг хүсье. Бид таны мэдээллийн нууцыг чандлан хадгалах ба зохих арга хэмжээг авах болно.

Хэлтэс
Ажлын байрны нэр
Анкет хүлээн авах хугацаа
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Уурхайн төлөвлөлт, олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад геологийн загварчлалыг хийхэд анхдагч мэдээллээр хангах, ашигт малтмалын нөөц баялгийг оновчтой зөв зохистой ашиглах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Геофизикч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлийн чиглэлийн техник, технологи, программууд дээр ажиллах чадвартай /өгөгдөл боловсруулах, тооцоолох, загварчлах, мэдээллийг хувирган өөрчлөх, ангилал ялгах чадвартай/
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хариуцлагатай, багаар ажиллах чадвартай
  • Жолооны “B” ангиллын эрхтэй
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Уурхайн төлөвлөлт зохион байгуулалтын үйл ажиллагааны инженерчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Уул уурхайн ашиглалтын технологи болон уул уурхайн менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /Шинэ төгсөгч байж болно/ 
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, бичгийн болон ярианы өндөр ур чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадвартай
  • Шинийг санаачлагч, өөриймсөг сэтгэлтэй
  • Суралцах хурд сайтай, дасан зохицох чадвартай
  • Microsoft Excel программыг бүрэн эзэмшсэн бол давуу тал болно
  • Цогтцэций сумаас ажилдаа явах бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Компанийн экспортолж буй нүүрсний гаалийн бүрдүүлэлтийг хийх, гаалийн бүрдүүлэлтийн асуудлаар компанийг төлөөлөн гаалийн байгууллагатай хамтарч ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Гаалийн мэдүүлэгчийн эрхтэй болон Хятад хэлтэй бол давуу тал болно
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Гаалийн зуучлагчийн хууль тогтоомжийн талаар ерөнхий ойлголттой
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Багаар ажиллах болон удирдан зохион байгуулах чадвартай
  • Хариуцлагатай, нягт нямбай
  • Цагаан хад бодон Ухаа худагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Нүүрсний ачилт, буулгалтын ажлыг аюул осолгүй, хурдан шуурхай хийж гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Жолооны ВСМ ангилалтай
  • Ижил төстэй техник дээр ажилласан туршлагатай
  • Ачигч болон ижил төстэй техник дээр ажиллаж байсан туршлагатай
  • Техник сэтгэлгээтэй, Багаар ажиллах чадвартай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Олборлолтын үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд хүнд машин механизмыг аюулгүй ажиллагааны хүрээнд зааварчилгааны дагуу аюул осолгүй, үр ашигтай ажиллуулах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой
  • ХММ-ын операторын сургалтад хамрагдсан мэргэжлийн үнэмлэх сертификаттай
  • Уурхайн хүнд машин механизмын оператораар ажилласан туршлагатай
  • МУ-ын хүчин төгөлдөр BCМ ангиллын жолооны үнэмлэхтэй
  • Техник сэтгэлгээтэй
  • Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой байх
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  •  Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн компанид ашиглагдаж байгаа программ хангамж, техник хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах ба үйлдвэрийн удирдлагын системийг найдвартай ажиллагаагаар хангах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Цахилгаан, автоматжуулалтын инженер, электроникийн инженер, мэдээлэл технологийн инженер чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй
  • Мэргэжлээрээ үйлдвэр уурхайд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • SQL, SCADA, PLC server дээр ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний болон ажил гүйцэтгэхэд шаардлагатай Autocad дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний анхан дунд шатны мэдлэгтэй
  • Хувийн эмх цэгцтэй
  • Дасан зохицох чадвар сайтай
  • Багаар ажиллах болон багийн ажиллагааг зохион байгуулах чадвартай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан ажилтнуудын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг хууль дүрэм журмын хүрээнд оновчтой шийдвэрлэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Хүний нөөцийн менежмент, Бизнес удирдлага болон Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хөдөлмөрийн харилцаа хариуцан 1-ээс доошгүй жил ажиллаж байсан туршлагатай
  • Цаашид хүний нөөцийн чиглэлээр ажиллаж, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй
  • Компьютерын хэрэглээний програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай бол давуу талтай
  • Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай 
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Нүүрс баяжуулах үйлдвэрийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн засвар үйлчилгээний ажлыг удирдлагаас өгсөн төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн механик болон засварчин мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ үйлдвэр, уурхайд 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Жолооны В ангилалтай
  • Техник сэтгэлгээтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Байгууллагын нийт ажилтнуудад ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж, сэтгэл зүйг зөв төлөвшүүлэхэд чиглэсэн арга зүйн удирдлагаар хангах, мөн ажилтан болон удирдах албан тушаалтнуудад сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Сэтгэл зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Байгууллагын болон хөдөлмөрийн сэтгэл зүй, стресс менежмент, сэтгэл заслын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургалт хөтөлбөр хэрэгжүүлэх, ажилтны сайн сайхан байдлыг дэмжих үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх чадвартай
  • Сэтгэл зүйн үнэлгээ, асуулга, судалгаа боловсруулах, үр дүнг дүн шинжилгээ хийх чадвартай
  • Монгол Улсын холбогдох хууль, дүрэм журмын талаар мэдлэгтэй
  • Компьютерын хэрэглээний программууд болон баримт бичиг боловсруулах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцааны соёлтой, мэргэжлийн ёс зүй болон нууцлалыг чанд баримтлах, хариуцлага хүлээх чадвартай
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг :
  • Шатахуун түгээх нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, явуулын шатахуун  түгээх станцыг шатахуунаар тасралтгүй хангах, тэдгээрийн техникийн бэлэн байдлыг ханган ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Газрын тосны инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • МУ-д хүчин төгөлдөр хэрэгжиж буй холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Шатахуун түгээх станц болон газрын тосны агуулахад ажиллаж байсан туршлагатай
  • Шатахууны тооцоо гаргах, тайлан хянах чадвартай
  • Баг хамт олон удирдан зохион байгуулах чадвартай
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Цогтцэций сумаас ажилдаа явах боломжтой бол давуу тал болно

Сонгон шалгаруулалттай холбоотой түгээмэл асуултууд

Асуудал шийдвэрлэх чадварын тестийн /АШЧТ/ онцлог:

50 асуултанд хариулахын тулд танд 65 минутын хугацаа өгөгдөнө. Хэдийгээр заавал шаардлагагүй ч тооны машин хэрэглэхийг зөвшөөрнө. Буруу бичсэн хариултыг засч залруулах шаардлага гарч магад гэсэн үүднээс балын харандаа хэрэглэхэд илүү тохиромжтой.

Асуулт тус бүрт 5 хувилбар хариулт байгаа бөгөөд та эдгээрээс туйлын зөв гэсэн хариултыг сонгох болно. Дэлгэрэнгүй хариултыг нэмж шаардахгүй. Өөрөөр хэлбэл A, B, C, D, E гэсэн үсгүүдээр тэмдэглэгдсэн 5 хариултуудаас аль нэгийг нь тэмдэглэнэ үү.

Тестийн шалгалтын үед танд өгсөн хариултын хуудсан дээр хариултуудаа тэмдэглэх болно.

Хэрэв та нэг асуултанд нэгээс олон хариултыг зэрэг тэмдэглэвэл таны хариулт ХҮЧИНГҮЙД тооцогдоно. Хэрэв та хариултаа өөрчлөхийг хүсвэл нэгэн зэрэг 2 ба түүнээс дээш хариултыг давхардуулахгүйн үүднээс буруу хариултаа баллуурдах эсвэл тусгайлан тэмдэглэнэ үү.

Оноог дүгнэх:

Зөв хариулсан тохиолдол бvрт таны оноо 1-ээр нэмэгдэнэ. Хэрэв та буруу хариулт өгвөл таны онооноос ХАСАГДАХГҮЙ.  Та аль болох олон оноо авахыг хичээх хэрэгтэй.

Хэрхэн илүү оноо авах вэ?

  • Өгөгдсөн хариултуудтай танилцахаас өмнө асуултын мөн чанарыг зөв ойлгох.
  • Өөртөө итгэлтэйгээр аль болох хурдан шуурхай ажиллах. Ойлгохгүй байгаа асуултандаа хугацаа бүү алд.
  • Илэрхий буруу гэдэг нь мэдэгдэж байгаа хариултын хувилбарыг шууд хасан, зөв хариултыг нь үлдсэн хариултуудаас хайх.
  • Таахаас аргагүй болсон үед ч гэсэн асуулт бүрт заавал аль нэг хариултын хувилбарыг сонгож тэмдэглээрэй.
  • Тестийн төгсгөлд үлдсэн цагаа хариугаа шалгахад зарцуулаарай.

АШЧТ-д хариулахад юунаас зайлсхийх ёстой вэ?

  • Хариулж эхлэхээс өмнө шалгалтын тестийн асуултуудыг бүгдийг нь анхааралтай, удаанаар уншиж цаг алдаж болохгүй.
  • Бүх асуултыг хариулж дуусаагүй байгаа нөхцөлд түрүүчийн бөглөсөн хариултуудаа шалгаж хугацаа алдаж болохгүй.
  • Тухайн асуултанд өгөгдсөн хариултын 5 хувилбараас өөр хариултыг бодож цаг алдаж болохгүй.

 Тест бөглөх холбоос

Антет сонгон шалгаруулалтын хариуг тэнцсэн тохиолдолд мэдэгдэнэ.

Бусад сонгон шалгаруулалтын шатанд тэнцсэн, тэнцээгүйг мэйл хаяг, утсаар мэдэгдэх ба та бүхэн 77112304 утсаар лавлах боломжтой.

Боломжтой. Та компанийн цахим хуудасны "Анкет бөглөх" хэсэгт анкетаа бөглөх боломжтой. Таны анкетыг бид нөөцөнд бүртгэн ажлын байр зарлагдах үед сонгон шалгаруулалтад оруулна.

Компанийн цахим хуудас, "Zangia" ажил хайх платформ, "Нээлттэй ажлын байр (Энержи Ресурс) фэйсбүүк хаяг дээр тавигдаж буй ажлын зарын холбоос, шаардлагатай тохиолдолд "Галлерей" кемпийн байранд ирж анкет бөглөх боломжтой.

Сонгон шалгаруулалтад оролцсон өдрөөс хойш 14 хоногийн дотор мэдэгдэнэ.