Бид орчин үеийн техник технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулан Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулна.
Бид олон улсын зах зээл дээр нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн борлуулах дэлхийн хэмжээний үйл ажиллагаатай үйлдвэрлэгч компани болно.
Бид Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, стандартын хүрээнд, хэрэглэгчийн чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг өндөр бүтээмжтэй үйлдвэрлэн олон улсын нүүрсний зах зээлд өрсөлдөхдөө хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, компанийн ажиллагсад болон нутгийн иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулахгүй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах зорилго тавина. Үүний тулд менежментийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, түүний хэрэгжилтийг байнга сайжруулан ажиллах үүрэг хүлээх бөгөөд дараах үндсэн чиглэлд анхаарч ажиллана. Үүнд