Энержи Ресурс компани нь Монгол Улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч компаниудын нэг болохын хувьд орон нутгийн төдийгүй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Өнгөрсөн хугацаанд тус компаниас Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан бодит хувь нэмрээс тоймловол:
ТАТВАР ТӨЛӨЛТ
Татвар төлөлтөөр улсын хэмжээнд тогтмол ТОП 5-д бичигдэн “айрагдаж” ирсэн бөгөөд үйл ажиллагаа эхэлсэн 2009 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр 1.2 их наяд орчим төгрөг төвлөрүүлсэн.
АЖЛЫН БАЙР
Үндэсний боловсон хүчний нөөц боломжид тулгуурласан бүтээн байгуулалт хийж, үйл ажиллагаа явуулж ирсэн. Ингэснээр Ухаа худаг төслийн хүрээнд нийт 4,000 орчим иргэн шууд ажлын байраар хангагдан ажилтай, орлоготой байгаагийн 40 орчим хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Уурхай, нүүрс баяжуулах үйлдвэрлэл, усан болон цахилгаан эрчим хүчний хангамж, нийгмийн дэд бүтцийн цогц бүтээн байгуулалтын ажилд 1.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
ХУДАЛДАН АВАЛТ
Дотоодын 2,000 гаруй аж ахуйн нэгжтэй туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч хэлбэрээр хамтран ажиллаж ирсэн. Монгол Улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 30,000 гаруй аж ахуйн нэгж байдаг гэж үзвэл, Энержи Ресурс компани дангаараа тэдний 10 орчим хувьтай нь хамтран ажилласан байна.
Татвар хураамж, ажлын байр, ханган нийлүүлэлтээр дамжуулан эдийн засагт шууд хувь нэмэр оруулахын хажуугаар жил бүр ойролцоогоор 1 тэрбум гаруй төгрөгийг орон нутгийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулж ирсэн.
Орон нутаг төдийгүй улс орны хэмжээнд хөгжлийн чухал хөшүүргүүдийн нэг нь дэд бүтцийн асуудал байдаг. Ухаа худаг төслийн хүрээнд аймаг, орон нутагт нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр дараахь ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Үүнд: