Даланзадгадад Дулааны станц байгуулах ажлын ТЭЗҮ-г боловсруулах гэрээ байгууллаа
2019-06-17
Даланзадгадад Дулааны станц байгуулах ажлын ТЭЗҮ-г боловсруулах гэрээ байгууллаа

Энержи Ресурс компани нийгмийн хариуцлагын хүрээнд Даланзадгад суманд шинээр баригдах Дулааны станцын ТЭЗҮ буюу Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар (ЗДТГ) болон гүйцэтгэгч Дээдтив ХХК-тай байгууллаа. Компанийн зүгээс тус станцын хөрөнгө оруулалтад үе шаттайгаар хамтран ажиллах юм.

Даланзадгадын одоо байгаа дулааны станц хуучирснаас доголдол гэмтэл ихтэй, хүчин чадлаа дийлэхгүй болсноос гадна сүүлийн жилүүдэд уул уурхайн бүтээн байгуулалтыг дагаж Даланзадгадын оршин суугчид, орон сууцны тоо эрс нэмэгдсэн. Шинэ дулааны станц ашиглалтад орсноорөсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангаж, иргэд таатай сайхан нөхцөлд ажиллаж амьдрах, улмаар агаарын бохирдол буурах зэрэг олон давуу тал бий болохыг Өмнөговь аймгийн ЗДТГ-аас онцоллоо.


Бусад мэдээ