ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
2018-03-05
ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Энержи Ресурс компани, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуультай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр хоёр тал хамтран техник, технологийн чиглэлээр сургалт, судалгааны ажлууд, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна эх оронд маань ус, агаар шиг хэрэгтэй инженер, технологийн чиглэлээр мэргэшиж буй оюутнууд Ухаа худаг уурхайд дадлага хийх боломж нээгдэж байгаа юм байна. Ийнхүү Энержи Ресурс компани ирээдүйн инженерүүдийг дэмжиж ажиллахаар боллоо.


Бусад мэдээ