"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
2012-03-12
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.

Хөтөлбөрийн зорилго

Боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд уул уурхай болон бусад холбогдох чиглэлээр суралцаж байгаа тэргүүний оюутан залуусыг дэмжихэд оршино.

Тэтгэлгийн хэмжээ, хамрагдах оюутны тоо

  • Нийт 40 оюутан шалгаруулна
  • 2012-2013 оны хичээлийн жилд сар бүр 100,000₮-ийн мөнгөн тэтгэлэг хүртэнэ

Тэтгэлэгт шалгарсанаар оюутан Танд дараах боломжууд бий болно. Үүнд:

  • Шилдэг 10 оюутан суралцаж буй хугацаандаа мөнгөн тэтгэлэг болон Энержи Ресурс ХХК-ийн Ухаа худагийн уурхайд үйлдвэрлэлийн дадлага хийх боломж
  • Хөтөлбөрт шалгарсан бүх оюутнууд суралцаж буй хугацаандаа мөнгөн тэтгэлэг болон Энержи Ресурс ХХК-ийн бүтээн байгуулалттай танилцах аялалд оролцох боломж

Тавигдах шаардлага

  • Монгол улсын Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутан байх
  • 2012-2013 хичээлийн жилд төгсөх болон төгсөхийн өмнөх курсд сурч байх
  • Дараах мэргэжлээр суралцаж буй өдрийн ангийн оюутан байх. Үүнд:
    • Уул уурхай
    • Геологи
    • Зам барилга
    • Хими технологи
    • Инженер, механик
    • Барилга
    • Байгаль орчин
  • Тухайн мэргэжлийн сурлагын голч дүн /GPA/ нь 3.0 (онооны системээр 85%) ба түүнээс дээш байх

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, хугацаа

1.Хөтөлбөрт хамрагдах өргөдөл хүсэлт хүлээн авах, анкет, бүрдүүлсэн бичиг баримтын шалгаруулалт

2012оны 3 сард

Материалыг цахим байдлаар хүлээн авч, хөтөлбөрийн урьдчилсан нөхцөл болзлуудын дагуу шалгаруулалт хийнэ.

Тэтгэлэг хүсэгч оюутанscholarship.energyresources.mnхаягаар онлайн анкетыг бөглөнө. Мөн өөрийн зураг болон дүнгийн хуудсыг хавсаргасан байна.

2.Асуудал шийдвэрлэх чадварын тест

2012 оны 4 сард

Хөтөлбөрийн урьдчилсан нөхцөл болзлуудыг хангасан оюутнуудаас тестийн шалгалт авна.

Шалгалт өгөхийн өмнө дадлагын тесттэй танилцаж, бэлтгэхийг хүсвэлэнддарна уу.

3.Мэргэжлийн түвшин тогтоох шалгалт

2012 оны 4 сард

Асуудал шийдвэрлэх шалгалтнаас тэнцсэн оюутнуудаас Мэргэжлийн төвшин тогтоох шалгалтад авна.

4.Ярилцлагын шалгаруулалт

2012 оны 4 сард

Мэргэжлийн төвшин тогтоох шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудыг ярилцлаганд урьж 40 хүртэлх оюутныг шалгаруулна.

5.Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа

2012 оны 4 сард

Шалгаруулалтад тэнцсэн 40 хүртэлх тооны оюутанд тэтгэлэг гардуулна.

Та хэрхэн бүртгүүлэх вэ?

Тэтгэлэг хүсэгч оюутаны бүртгэлийн материалыг зөвхөнscholarship.energyresources.mnхаягаар хүлээн авна. Доорх материалуудыг хавсаргасан байна.

  • Цээж зураг
  • Сурлагын голч дүнгийн хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

2012 оны 4-р сарын 1-ны өдөр хүртэл бүртгэнэ.

Ерөнхий зохион байгуулагч:

Энержи Ресурс ХХК-ийн Хүний нөөцийн газар


Бусад мэдээ