Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2,000 орчим багш, сурагчдыг бүхэлд нь хамарсан боловсролын томоохон цогц хөтөлбөрийг Энержи Ресурс компани эхлүүлж, өчигдөр буюу 2019 оны 2-р сарын 25-нд төслийн нээлтийг хийлээ. Төслийн хүрээнд:
Цогтцэций сум одоогоор 2 дунд сургуультай. 2013 онд Энержи Ресурс компани, Өмнөговь аймагтай хамтран Мөрөөдөл нэртэй сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчин үеийн цогцолборыг 9 гаруй тэрбум төгрөгөөр барьж байгуулсан байдаг. Мөн тус суманд хуучин байсан, Т.Борын нэрэмжит дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Төсөл энэхүү 2 сургуулийг хоёуланг нь хамрах бөгөөд Энержи Ресурс компанийн өмнө хэрэгжүүлж ирсэн Боловсролын төслийн шинэ үе шат болж буйгаараа онцлог юм байна.
Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл "Бид Цогтцэций суманд Мөрөөдөл цогцолборыг барьж байгуулж өгөөд зогсолгүй, боловсрол, сургалтын менежментийг сайжруулах урт хугацааны төслийг хэрэгжүүлж ирсэн. Энэ төслийн маань шинэ үе шат ийнхүү эхэлж байгаад баяртай байна. Говийн алслагдсан суманд чанартай боловсрол эзэмших нөхцлийг бүрдүүлэхэд энэ төслийн зорилго чиглэгдэж байгаа."
Цогтцэций сумын засаг дарга О.Бадарч "Манай суманд Энержи Ресурс компани том бүтээн байгуулалтуудыг хийж, урт хугацааны том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаад ч бас хөтөлбөр шинээр үргэлжлэхээр болсонд сумын багш сурагчид, нийт ард иргэд бид их баяртай байна. Хувийн хэвшил нь ийм их ажил хийж байхад сумынхан бид бас зүгээр суухгүй гэж боддог. Багш нарынхаа ур чадварыг сайжруулах, гадаад, дотоодод сургалтанд хамруулах ажлуудыг бүх боломжоороо явуулж байна. Мөрөөдөл сургууль байгуулагдаж, боловсролын менежментийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш сумын төгсөгчдийн чанар илт сайжрах болсон."