Монголын коксжих нүүрсэн бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчдэд шууд хүрнэ
2017-05-24
Монголын коксжих нүүрсэн бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчдэд шууд хүрнэ

Энержи Ресурс компани Өвөр Монголын ган үйлдвэрлэлийн бүс нутгийн хамгийн том төлөөлөгч, Бугатын гангийн үйлдвэртэй урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Гэрээг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр зурсан байна. Ингэснээр Монголд дотооддоо баяжуулж, нэмүү өртөг шингээсэн коксжих нүүрсэн бүтээгдэхүүн ямар нэгэн дундын зуучлагчгүйгээр, эцсийн хэрэглэгчдэд шууд хүрнэ. Өөрөөр хэлбэл, монгол нүүрс илүү өндөр үнээр зах зээлд хүрч, үнэ цэнэ нь нэмэгдэх бөгөөд ингэснээр экспортын орлого, татвар хураамжаар дамжин Монгол Улсын эдийн засагт илүү хувь нэмэр оруулах юм.


Бусад мэдээ