Монголын коксжих нүүрс гуравдагч зах зээлд хүрнэ
2016-10-14
Монголын коксжих нүүрс гуравдагч зах зээлд хүрнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 12-15-ны өдрүүдэд Япон улсадалбан ёсны айлчлал хийсэн бөгөөд уг багт Монголын бизнесийн 40 гаруй төлөөлөгч багтсан. Айчлалын үеэр Энержи Ресурс компани Японы Сүмитомо компанитай нүүрсний борлуулалт болон маркетингийн хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээндТавантолгойгоос олборлож, баяжуулсан коксжих нүүрсийгБНХАУ-ын нутгаар дамжуулан, далайн чанадын зах зээлүүдэд эхний ээлжинд туршилтын журмаар хүргэх юм байна.Мөн монгол нүүрсийг гуравдагч зах зээлд урт хугацаанд нийлүүлэх, экспортын тогтвортой хамтын ажиллагааг бий болгох гол зорилготой юм. Сумитомо групп нь дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, Японы хамгийн том корпорациудын нэг бөгөөд уул уурхай, дэд бүтэц, тээвэр ложистикийн чиглэлд өргөн сүлжээ, баялаг туршлагатай. Энэ утгаараа монгол нүүрсийг Хятадаас цаашхи гуравдагч зах зээлд хүргэхэд бодит дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм.


Бусад мэдээ