Монгол Улс түүхэндээ анх удаа багийн спортоор олимпод оролцоно
2019-11-01
Монгол Улс түүхэндээ анх удаа багийн спортоор олимпод оролцоно

2019 оны 11-р сарын 1-ний өдөр Японы Уцуномияа хотод FIBA - Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Токио 2020 зуны Олимпийн наадамд 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцох эрх авсан эхний багуудыг зарлалаа. Эндээс Монгол Улсын 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг олимпийн шууд эрх авч, анх удаа багийн спортын төрлөөр дэлхийн шилдгүүдтэй эх орныхоо нэрийн өмнөөс өрсөлдөхөөр боллоо.


Харин эрэгтэй шигшээ баг маань Олимпийн үлдсэн 3 эрхийн төлөө өрсөлдөх 20 орны багийн хамгийн эхэнд нэрлэгдлээ. Жагсаалтын оноогоор Монголын эрэгтэй баг шууд эрх авах байсан ч олимп зохион байгуулагч Япон улсын баг цагаан хуудас-ны давуу эрхээ ашигласан билээ. Ингэснээр Монголын эрэгтэй багийн хувьд ирэх оны гуравдугаар сард Энэтхэгт болох тэмцээнээр олимпийн эрхийн төлөө хүч үзэх юм.

Энержи Ресурс компани нь Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн албан ёсны түншээр ажиллаж байна.


Бусад мэдээ