Энержи Ресурс ХХК нь 2005 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худаг нүүрсний ордод 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.
Тус компанийн хүний нөөцийн сонгон шалгаруулалттай холбоотой албан бус мэдээллүүдэд тайлбар өгөх, ажил горилогчдыг сонгон шалгаруулалтын үйл явцын бие даасан, хараат бус байдлын талаарх үнэн зөв мэдээллээр хангах зорилгоор энэхүү мэдэгдлийг хүргэж байна.
Энержи Ресурс ХХК нь ажиллах боловсон хүчин авахдаа зуучлагч буюу хувь хүмүүстэй ямар ч тохиолдолд хамтран ажилладаггүй бөгөөд ажилтан сонгон шалгаруулах үйл явц зөвхөн компанийн Хүний нөөцийн газраар дамжин явагддаг. Компанид шинээр ажилд орох буюу сонгон шалгаруулалтанд давуу эрх эдлэх боломжийг компанийн Хүний нөөцийн газраас өөр аливаа иргэн, хувь хүн олгох боломжгүй болохыг мөн үүгээр мэдэгдэж байна.
Компани нь нээлттэй байгаа ажлын байрны зарыг өдөр тутмын сонин, компанийн цахим хуудас /www.energyresources.mn/, Орон нутаг дахь төлөөлөгчийн газар, Бизнетворк /www.biznetwork.mn/ сүлжээ хуудас, Хөдөлмөрийн биржийн цахим хуудас /www.labornet.mn/ зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан олон нийтэд хүргэхийн зэрэгцээ аймгуудын Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтэстэй хамтран ажилладаг билээ.
Ажилтан сонгон шалгаруулах ажиллагааг ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил тэгш боломж олгох зарчимд суурилан,Ажилтан сонгон шалгаруулж авах тухай журам-ын дагуу дараахьүе шаттайгаар шударга, ил тод явуулж байна.
Ажилтан сонгон шалгаруулах үйл явц нь:
зэрэг үе шатуудаас бүрдэл болдог. Сонгон шалгаруулалт нь шат дараалсан арга хэмжээ байдаг бөгөөд сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг ганц хүн дангаар гаргадаггүй болно.
Бид ажил горилогчдын хүсэлт, анкетийг компанийн веб хуудсаар болон компанийн байранд байнга нээлттэйгээр хүлээн авч байна.